НҮБ-ын Ерөнхий тогтоолоор жил бүрийн зургаадугаар сарын 26-нд мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр мансууруулаас ангид байх олон улсын нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг тодорхойлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр зорьсон юм.
Дэлхийд 269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 11-21 сая нь судсаар хар тамхи хэрэглэгчид байна. Тэдний 6.6 сая нь ДОХ-ын халдвартай амьдардаг. Манай улс хар тамхи хэрэглэгчийн тоогоороо дэлхийд тэргүүлэгч хоёр улс болох ОХУ, БНХАУ-ын дунд оршиж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа гэнэ. Энэ тухай өнөөдөр болсон “Эрүүл мэндэд -Эрх зүй, Эрх зүйд – эрүүл мэнд” хэвлэлийн хурлын үеэр танилцуулав.
Монгол Улсын иргэд 2017 онд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой 117 хэрэгт 275 хүн холбогдож байсан бол 2018 онд 197 гэмт хэрэгт 403 хүн холбогдож гэмт хэргийн гаралт 75 хувиар өссөн байна. Цаашид энэ тоо өсөх хандлагатай байгааг мөн энэ үеэр танилцууллаа. Мансууруулах бодистой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд эрх зүй ба эрүүл мэнд нь уялдаатай чухал гэнэ. Тиймээс хүн бүрт шаардлагатай эмчилгээг хүртээмжтэй хүргэдэг байх, эрүүл мэнд, эрх зүйн талаарх судалгаа шинжилгээнд суурилсан хүн амын мэдлэгийг нэмэгдүүлэх, мансуурлаас сэргийлэлт, нийгмийн оролцоо, нийгмийн хамгаалал нэгдмэл байхыг чухалчлан авч үзжээ. Мөн хууль сахиулах, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах гэнэ. Түүнчлэн хувь хүн, төр, хувийн хэвшлийн байгууллагуудыг мансуурлын эсрэг дэлхийн өдрийн кампанит ажлын хүрээнд боловсруулсан дээрх багц мэдээллийг нийтэд түгээхийг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас уриалав.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...