Х.Баделхан: “Төрийн санхүүжилтээр барьсан 1,542 айлын орон сууц Улаанбатар хот, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт 95-100 хувь ашиглалтад ороод байгаа бөгөөд тэдгээр орон сууцнуудыг түрээслүүлэхээс болсон байна. Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд 138-р тогтоолоор түрээслэж байгаад дараа нь өмчилж болох журам баталсан. Улсын хэмжээнд орон сууц түрээслэх шаардлагатай 77 мянган айл өрх байна.
Цаашид бодит эрэлтийг хангах зорилгоор түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. БНСУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлалын үрээр 15 мянган айлын орон сууцны Солонго хорооллын ажил эхэлсэн. Найман хувийн зээлэнд хамрагдах боломжтой 37 мянган айл өрх байгаа. “Буян-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Эдгээр барилгыг түрээслэх шийдвэр Засийн газраас гаргалаа. Нийслэлд баригдсан 972 айлын орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлнэ. Хотын захиргаа иргэдэд ямар журмаар, яаж түрээслэхээ шийднэ. Нийтдээ таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэж Засгийн газраас үзсэн
Энэ орон сууцны газрыг төрөөс олгож, инженерийн дэд бүтцийг нь шийдэж өгсөн. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууц болгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа. Эдгээр орон сууцнууд Хөгжлийн банкны зээлээр ашиглалтад орсон. Гарсан зардлаа тухайн аймаг орон нутаг руу шилжүүлнэ таван жилийн хугацаанд өртгөө төлөх учир түрээсийн орон сууц руу шилжүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод баригдсан 972 орон сууцыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд олгож болно. Иргэд таван жилийн хугацаанд түрээсэлж цаашид өмчилж авах журмаар явна” гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
–Өнөөдрөөс “Буянт-Ухаа-2” хорооллыг ТОСК хариуцахгүй Улаанбаатар хотын захиргаа хариуцна гэсэн үг үү?
–Хамгийн анх ТОСК-ийн захиалгаар Хөгжлийн банкны зээлээр баригдсан. ТОСК өмнөх Засгийн газрын үед өрөнд орж дахин зээл авч энэ барилгыг барих боломжгүй болсон. Тиймээс дутуу барилгыг тэр чигт нь Хөгжлийн банк руу шилжүүлсэн. Нийтдээ 110 тэрбум төгрөгөөр 1,542 айлын орон сууц ашиглалтад орж байгаа юм. Энэ нь өнөөдрийн байдлаар Хөгжлийн балансад байгаа. Засгийн газрын шийдвэр гарснаар зээлтэй нь шилжүүлж байгаа. Нэг ёсондоо Улаанбаатар хотын захиргаа, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн захираа эдгээр байрнуудыг түрээсээр олгоод, цаашдаа өмчлүүлнэ. Нийслэлийн хувьд энэ орон сууцны асуудлыг Нийслэлийн Засаг дарга мэднэ. Өмнөх түрээсийн журам үйлчлэхгүй. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар таван жилийн хугацаанд өр төлөх гэрээг иргэдтэй байгуулаад өөрсдийн журмаар явна.
–“Буянт-Ухаа-2” хороолол төвийн шугамтайгаа холбогдсон уу. Улсын комисс хэзээ хүлээж авах вэ?
–Улсын комисс байгуулагдаж байна. Барилга ерөнхийдөө ашиглалтад орж байгаа. Дулааны асуудлыг бүрэн шийдсэн. 972 айлын орон сууц нийтдээ 75 тэрбум төгрөгийн өртгөөр босч байгаа. Нэг метр квадратын өртөг ойролцоогоор нэг сая 460 мянган төгрөгийн ханштай байна.
-Түрээсний үнэ ямар байх вэ?
-Зээр баригдсан барилгыг Засаг дарга нарын эрх мэдэлд шилжүүлсэн. Дарга нар хэрхэн олгохоо шийднэ. 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдаж болно. Мөн таван жилээр түрээслээд урьдчилгаагаа бүрдүүлээд ипотекийн зээлд хамруулж болно.
More Stories
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
