Сүүлийн үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, ор дэр гээд бүх зүйлийг цоо шинээр шинэчилж өгсөнд эцэг эхчүүд баярлаж талархаж байна.
Уг баярт үйл явдалтай зэрэгцэж үндэсний “Тоди” живх үйлдвэрлэдэг компанийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэмтэл бэртэл авч уг тасагт хэвтэн эмчлүүлж буй амьжиргааны түвшин доогуур, боломж тааруу хүүхдүүдэд живхны жилийн хэрэгцээг хангаж буйгаа энэ үеэр илэрхийлэв. Мөн “Юнивишин” компаниас хүүхдийн сувгуудаа хөнгөлттөй үнээр бүх өрөөнд байршуулж өглөө.
Уг хоёр компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ийм үйлчилгээ үзүүлсэнд ГССҮТ-ийн хамт олон болон эцэг эхчүүд баяртай байна.
Хөдөлгөөнгүй эмчилгээтэй хэвтдэг хүүхдүүдэд хүссэн хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг нь үзэх боломжийг хангаж өгч байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд хүүхдийн гэмтэл болон согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орчин үеийн мэс заслын болон эвийн аргыг олон улсын эмчилгээний стандартын дагуу чанарын өндөр түвшинд үзүүлдэг. Тус тасагт АНУ, ЯПОН, БНСУ, ФРАНЦ улсад мэргэжил дээшлүүлсэн, хүүхдийн гэмтэл согогийн нарийн мэргэжлийн тэргүүлэх болон ахлах зэрэгтэй эмч, сувилагч нар ажилладаг. Хүүхдийн тулгуур эрхтний гэмтлүүд, төрөлхийн болон олдмол согогуудыг эвийн болон мэс заслын аргаар эмчилж байна.
Мөн салбарын сайд энэ өдөр тус төвийн Өдрийн эмчилгээний үйл ажиллагаатай танилцлаа. Өдрийн эмчилгээ нь ачаалалтай үед шууд тасагт шилжиж орохгүйгээр өдөртөө эмнэлгийн тусламж үйлчилгээгээ аваад явах боломжийг бүрдүүлсэн байгаа юм.
Согтуу хөлчүү, гэмтэж бэртсэн гээд хүмүүст үйлчилдэг хэдий ч тусламж үйлчилгээ үүднээсээ эхэлж өнгө зүс нь сайжирч, орчин нөхцөл, эмч нарын чадвар ажилчдынх нь бусдад үзүүлэх харилцаа, хандлага, үйлчилгээний чанар хүртээмж өдөр ирэх бүр сайжирч байгааг салбарын сайд үнэлсэн юм.
Улсын эмнэлгүүдийн орчин нөхцлийг сайжруулах тал дээр Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас онцгой анхаарч, уялдаа холбоог хангаж ажиллаж байна.
Дашрамд дуулгахад, ГССҮТ-ийн баг хамт олон орон нутагт гэмтэлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж сайн туршлага, шинэ инновацийг орон нутгийн эмчилгээнд хүргэх зорилгоор Өвөрхангай аймагт зургаан сар ажиллаж, тус аймгийн гэмтлийн эмч нарыг сургалтад хамруулж, чадавхжуулжээ.
Түүнчлэн мэс заслыг аймгийн төвдөө хийх боломж нөхцлийг бүрдүүлж өгчээ. Ингэснээр иргэд нийслэлийг зорих цаг хугацаа алдах, зардлыг бууруулах боломжтойгоос гадна орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулж байгаа юм. Цаашид тус төвийн эмч нарын баг 21 аймагт зургаан сарын хугацаатай ажиллах юм.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...