“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас санаачлан “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд “Монгол хүү” хүүхдийн баярыг “Гийнгоо” анхдугаар наадам нэрийн дор “Хонгорын хурд” МСУХ-той хамтран Монгол туургатны хурдан морь унаач хүүхдүүдийг алдаршуулах зорилготойгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүй долоон худаг”-т 2019 оны зургаадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Тус үйл ажиллагааг СХД-ийн ЗДТГ болон “Хонгорын шинэ эрин” ХХК нар дэмжин ажиллаж байгаагаас гадна “Монголын Хүүхдийн урлан бүтээх төв”, Монголын Үндэсний сурын холбоо, хүүхдэд ээлтэй олон төрийн болон төрийн бус байгууллага, холбоод хамтран зохион байгуулж байгаа юм.
Баярын арга хэмжээний үеэр хүүхдийн бөхийн барилдаан, хүүхдийн үндэсний сурын харваа, морь унуулах үйлчилгээ, Монголын хүүхдийн ордон болон ЕБС-ийн шилдэг сурагчдын урлагийн тоглолт, морьтой буухиа тэмцээн, “Хос сайхан морьтон гэр бүл” шалгаруулах тэмцээн, “Гийнгоо” гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой тэмцээн уралдаанууд зохион байгуулагдах аж.
Монгол үндэсний хэв шинж маягийг агуулсан, эрийн гурван наадмын өв соёл, ёс заншлыг сурталчилсан, хүүхэд багачууддаа сурталчлан таниулах зорилготой “Монгол хүү” хүүхдийн баярын арга хэмжээ 11:00-18:00 цагийн хооронд Хүй долоон худгийн “Хүнс, худалаа, үйлчилгээний талбайд зохион байгуулагдах бөгөөд хүүхэд, залуусыг өргөнөөр хүрэлцэн ирж оролцохыг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын ах, эгч нар нь уриалж байна хэмээ
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
