Сүхбаатар дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан сүрьеэ, БЗДХ-ын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг тодорхой хувиар нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд “Эрүүл залуус”, “Эрүүл залуус хөгжлийн түүчээ” өдөрлөгийг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгт 1-20 дугаар хороо болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ИДС-иуд хамтран ажилладаг.
Дүүргийн хэмжээнд 2018 оны байдлаар сүрьеэгийн диспансерын нийт үзлэг 17311 буюу өмнөх оны мөн үеэс 12,7%-иар өссөн. Үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 14796 буюу өмнөх оны мөн үеэс 13,9%-иар өсчээ. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Иргэн төвтэй дүүрэг” аяны хүрээнд иргэдийн дундах сүрьеэ бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Засаг даргын захирамжаар сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан ажиллах үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэж, сүрьеэгийн эмчилгээг цахим сүлжээгээр хянахад шаардлагатай тоног төхөөрөмж / компьютер, телевизор, чихэвч, вэб камер/, агаар шүүгч, түргэвчилсэн оношлуур зэргээр хангасан. Ийнхүү тоног төхөөрөмжтэй болсноор нийслэлийн хэмжээнд анх удаа “SKYPE” аппликейшн ашиглан сүрьеэгийн эмчилгээг зайнаас хянаж, эхний 5 сарын байдлаар 34 өвчтөн буюу нийт өвчтөний 20.1 хувийг хянаж байна. Энэ нь эмчилгээний таслалт буурах, эмчилгээний хяналт сайжрах үр дүнтэй юм.
Сүрьеэ, БЗДХ-ын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Эрүүл залуус хөгжлийн түүчээ” өдөрлөгийн нээлтийг 2019 оны 4 дүгээр 19-ний өдөр ШУТИС-ийн I байранд хийж, МУИС, МУБИС, ШУТИС, Сити их сургууль, Идэр их сургууль, Шихихутуг дээд сургуулийн 1800 гаруй орчим оюутан сүрьеэгийн, 2000 орчим оюутан залуус бэлгийн замаар дамжих халдварын үзлэг шинжилгээнд хамрагдсанаас тэмбүүгийн болон сүрьеэгийн тохиолдлыг илрүүлж, эмчилгээнд бүрэн хамруулаад байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
