Тэдний мэдээлж буйгаар Л.Наранбаатар нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК руу өдөр шөнөгүй дайрч давшлаад байсан шалтгаан нь тус компаниас мөнгө шантаажилж авч байсан байж магадгүй баримт олдсон гэсэн юм.
Эх нутаг, хүн зоноо хамгаалъя ТББ”-ын тэргүүн Б.Хандсүрэн мэдээллийн үеэр дурьдахдаа:
-“Л.Наранбаатар нь Гложекс консалтинг компаниараа дамжуулан 2018 оны долоодугаар сарын 4-ний өдөр 352 сая төгрөгийн тендер авсан байгаа. Энэ нь цуцлагдсаны төлөө бидний хувьцааг нь эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК руу дайрч, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 350 сая гаруй төгрөг гаргуулах шийдвэр гаргуулж авсан байна. МАНАН бүлэглэлийн гар хөл болсон энэ шүүгчийг нь бид АТГ-т шалгуулахаар өгнө. 1072 хувьцаанд ногдох 28-30 мянган төгрөгийг заавал авах гэж ард түмэн зүтгээгүй. Үржин үржсээр бүр их мөнгө болох хувьцаа руу Л.Наранбаатар та бүү гараа дүр” гэв.
Мөн “Coal mongolia-2018” арга хэмжээг зохион байгуулахад “Гложекс консалтинг” ХХК-иар дамжуулж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 20 мянган ам.доллар авсан гээд хийсэн гэрээг нь олж авснаа сэтгүүлчдэд баримт болгон үзүүлсэн юм.
Мөн тэрээр цааш хэлэхдээ: Л.Наранбаатар гэж хүн өнгөрсөн жил хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр сураггүй байсан. Тэр үед тэмцэгч Бээжин, Жагар нарын иргэний хөдөлгөөнийхөн тэмцэл өрнүүлж, зохих шаардлага тавьж байсан. Харин дараа нь Л.Наранбаатар гэнэт гарч ирж, хувьцаа ярих болсон нь санамсаргүй зүйл биш байсан байна. Эрдэнэс-тавантолгойтой шүүхээр маргаантай явж байсан, энэ асуудлаа шийдүүлэхэд нөлөөлөх гэсэн оролдлого байж гэж хардаж байгаагаа хэлсэн юм.
.jpg)
.jpg)
.jpg)
Leave a Reply Cancel reply
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...
Сэтгэгдэл