Тодруулбал, Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын 108-ийн шуурхай утсанд 2-3 эцэг эх хичээлийн үеэр нийтдээ найман хүүхдийг их бага хэмжээгээр цохиж дэглэсэн тухай дуудлага мэдээллийг ирүүлсэн байна. 114-р сургуулийн наймдугаар ангийн цонх нь хагарсан байсан тул согтуу багш орж ирээд хичээл орохдоо хэн цонх хагалсан бэ? хэмээн эхнээс нь эхлээд найман хүүхдийг цохисон байна. Энэ үеэр нэг хүүхэд айж цочирдож, зүрх нь дэлсэж эмнэлэгт хүргэгдсэн байгаа юм.
Бусад хүүхдүүдийг сургуулийн эмчийн үзлэгт хамруулж биеийн байдал тогтвортой, тайван байгааг эцэг эхчүүдэд нь хэлсэн аж.
Харин хүүхэд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ сурагчдад хичээл орох үеэрээ эрэгтэй хүүхдүүдэд гар хүрсэн асуудал гаргасан техникийн эрэгтэй багшийг үүрэгт ажлаас нь энэ сарын 21-ний өдрийн хурлаар халсан бөгөөд багшлах эрхийг нь түр хугацаагаар түтгэлзүүлж шийдвэрлэжээ.
Тухайн хүүхдэд гар хүрсэн гэх багш 114-р сургуульд байгуулагдсан цагаас нь хойш буюу арав гаруй жил ажилласан аж. Олон жил ажиллахдаа мужаанаар ажилаж байгаад өнгөрсөн жилээс багшлах эрхээ авсан гэх бөгөөд удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж хичээл зааж байсан гэх шалтгаанаар сануулах арга хэмжээ авхуулсан байжээ.
Энэ талаар 114-р сургуулийн менежер хэлэхдээ: Тухайн өдөр эрэгтэй техникийн хичээл ордог багш хичээл дээрээ согтуу ирсэн байсан. Ирэхэд нь 8в ангийн цонх нь хагарсан байсан. Гэтэл “Цонх хэн хагалсан бэ?” эхнээс авхуулаад эрэгтэй найман хүүхдийг цохисон ийм асуудал гаргасан. Хоёр эцэг эхчүүдээс хүүхэд цохиулсныхаа улмаас сэтгэл санаа цочирдсон гэх гомдол ирсэн байгаа. Тухайн асуудал гаргасан багшийг ажлаас нь халж, цагшлах эрхийг нь түтгэлзүүлэхээр зохих шатны байгууллагад хандсан байгаа. Тухайн асуудал болсон өдөр сургуулийн удирдлагууд бүгд байсан. Энэ талаар сонсоод очиж таслан зогсоож, ангийн багштай нь хамт эцэг эхийг нь дуудаад эмнэлэгт хүргэх арга хэмжээ авсан. Цагдаагийн байгууллагад хандсан эцэг эх байхгүй юм шиг байна лээ. Цаашид яахыг нь манай сургуулийн зүгээс мэдэхгүй байна гэсэн юм.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
