Төрийн алба хаагчид шударга байдлаараа арван жилийн хүүхдүүдээс дор байна

Өнөөдөр АТГ-аас өнгөрсөн саруудад хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайлан мэдээллийг хүргэлээ.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү:

-Авлигын эсрэг хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажилласан. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга болон Боловсролын газарт зөвлөмж хүргүүлсэн. Учир нь боловсролын салбартай холбоотой хэд хэдэн хэрэг үйлдэгдэж шүүхээр хэрэг нь шийдэгдэж ял авсан. Иймээс авлигаас ангид байх, дахин ийм хэрэг гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах зөвлөмж хүргүүлсэн байгаа.

Авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл бүхий төрийн үйлчилгээ, байгууллагын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, арилгах чиглэлээр Авлигын эсрэг хуульд заасан үүргийн хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөмж, чиглэл өгдөг. Үүний хүрээнд зарим ажлыг хийж хэрэгжүүллээ.

Мөн мэргэжлийн хяналтын ерөнхий газарт зөвлөмж хүргүүлсэн. Яагаад гэхээр дээрх газарт гэмт ашиг сонирхлын зөрчилтэй экпорт, импортын гэрчилгээ олгохтой холбоотой ажил хийхдээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байсан учраас дахин ийм зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарах зөвлөмж хүргүүлсэн юм. Экпорт, импортын гэрчилгээ олгохдоо хөндлөнгийн хяналтгүй байсныг өөрчилж, шинээр журам батлуулахаар ажиллаж байна.

Түүнчлэн төрийн 15 байгууллагад авлигын эрсдэлтэй байгаа эсэхийг тогтоохоор ажилласан. Ингэснээр авлигаас сэргийлэх арга хэмжээ авах юм. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд үе шаттайгаар авлигын эсрэг сургалтанд 831 алба хаагчийг хамруулсан. Төрийн 400 гаруй алба хаагчийн ХОМ-ийн хураангуйг нээлттэй сайтад байршуулсан. Ингэснээр нээлттэй иргэд мэдээлэл авах шүгэл үлээх боломж олгож байгаа гэдгийг онцолж байна.

2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн нэгдүгээр сургууль, мөн “Шинэ эхлэл” сургууль болон өөр бусад нэр бүхий сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар хүүхэд элсүүлэх үедээ 10 хүртэлх сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн. Эдгээр хэргүүд эхнээсээ шүүхээр шийдвэрлэгдсэн. Тиймээс 2019-2020 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгт шинээр хүүхэд элсүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, ил тод, нээлттэй байдлаар элсэлтийн ажиллагааг зохион байгуулах шаардлагатай тухай Зөвлөмжийг хүргүүлсэн аж.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ тавдугаар сард нийт 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан байна. Ийнхүү шалгахад 5 албан тушаалтан Авлигын эсрэг хуульд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүргийг биелүүлээгүй нь тогтоогдсон. Үүнд:

Түүнчлэн иргэдээс ирүүлсэн 73 гомдол мэдээллээс 65 гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн.

АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр:

-Нийтийн албан тушаалтан авлига авсан гэх хэргүүд их байна. АТГ таслан зогсоохоос гадна болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажил хийдэг. Хүүхдийн шударга байдлын судалгаа хийгдээд дүн гарлаа. Сүүлийн таван жилийн судалгааг харахад жил ирэх тусам шударга байдлын дүн буурч байна. Жил бүр манайхаас Төрийн байгууллага болон яам агентлаг зэрэгт судалгаа шударга байдлын судалгаа хийдэг. Яам, агентлагуудын шударга байдлын судалгааны дүнг харахад арван жилийн хүүхдүүдийн шудрага байдлаас доогуур байна. Мөн шүүх засаглаллын байгууллага түүнээсээ доогуур байгаа гэх судалгаа гарсан. Энэ нь авлигын эрсдэл нэмэгдэж байгаа гэсэн үг юм.

Мэдээлийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Төрийн яамны сайд 10 сая ам долларын хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл цацагдсан. Мөн АТҮТ-ын дарга нар авлига авсан гэх асуудал байгаа шүү дээ?

-Үндсэн хууль зааснаар шүүхээр нотлогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэдэг заалт бий. 10 сая доллартай холбоотой хэрэг манай дээр шалгагдаж байгаа юм алга байна. Олны анхааралд өртсөн хэргүүд прокурорын хяналт дор шалгагдаж байгаа.

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтэн нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа гэсэн асуудал байна?

-Дээрх газрын хэлтсийн дарга нартай холбоотой хэрэг шүүхэд явж байгаа. Авлигын хэрэг яагаад үйлдэгдсэн бэ? гэхээр үйл ажиллагааны журам байгаагүй. Иймээс ажилтнууд бусдыг хясан боогдуулах замаар хээл хахууль авсан нь тогтоогдсон.

-Хүүхдийн судалгаа багассан тухай нарийн мэдээллээ дахин хэлж өгч болох уу?

-Энэ судалгаа 10 дахь жилдээ хийгдэж байна. Анх шударга байдлыг судалгааг хийхэд 10 фунт байсан. Гэтэл 2014 онд 4 гэсэн фунттэй болж огцом буурсан байсан. Энэ жил 6500 хүүхдийг хамруулсан судалгааг онлайнаар хийгдсэн. Судалгааны дүнгээр 3,9 фунт гэж гарсан байгаа. Төрийн албаныхан арван жилийн хүүхдүүдээс шудрага байдлаараа муу байгаа нь жил бүрийн судалгаагаараа харагдсан. Энэ нь Төрийн өндөр дээд албан тушаалтан болон төрд авлигын эрсдэл их байгааг тодорхой харуулж байна.

-Эрдэнэтийн 49% ийн асуудлыг шалгах асуудал ямар шатандаа явж байна вэ. Мөн Эрүүл мэндийн яамны туслах Б-г шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна?

-Энэ талаар тодорхой мэдээлэл алга байна. Бусад хэргүүд прокурорын хяналтан дор шалгалт явагдаж байна. Эрүүл мэндийн яамны ажилтнуудад тусгай зөвшөөрөл олгохдоо бусдаас шан харамж удаа дараа авсан ийм асуудал тогтоогдоод Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.

-АТГ-аас шалгасан хэргүүд шүүхийн шатанд очоод хэрэгсэхгүй болж байгаа ийм асуудал байгаа шүү дээ. Энэ талаар?

-2018 онд 84 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн. Хуулийн хүрээнд явагдаж процессын асуудал байгаа учраас шууд хэрэгсэхгүй болдог гэж хэлж болохгүй юм.

+ There are no comments

Add yours