Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамж, үнийн түвшнийг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцжээ. Энэ асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. Тэрээр “Дөрвөн нэр төрлийн хүнсний асуудлыг нэлээд дэлгэрэнгүй ярилцлаа. Махны үнийн огцом өсөлт ард иргэдийг бухимдуулсан. Үүнд юу нөлөөлснийг судалж ажилласан. Улмаар Засгийн газраас тодорхой зохицуулалтыг хийхээр боллоо. Засгийн газар нөөцөлсөн махныхаа 49 хувийг зах зээлд нийлүүлсэн. Нөөцийн махны үнэ зах зээлийн үнээс 15-40 орчим хувиар хямд байгаа. Дулааны аргаар мах бэлтгэн экспортод гаргадаг аж ахуйн нэгжүүд махаа “Хүчит шонхор” захаас бөөнөөр нь авдаг юм байна. Нийслэлчүүдийн хэрэгцээнд орж ирсэн махыг ингэж бөөнөөр нь авч байгаа нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахад нөлөөлж байсан байна. Энэ байдлыг цаашид таслан зогсоохоор боллоо. Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд маань эрүүл ахуйн шаардлага хангасан итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрүүдээс махаа авах үүрэгтэй. БНХАУ-тай байгуулсан гэрээнд ийм заалт бий. Цаашид дулааны аргаар боловсруулсан махны экспортод квот тогтооно. Ингэхдээ мал сүргийн өсөлт, дотоодын махны хангамж зэргээс шалтгаалан ямар хэмжээний махыг дулааны аргаар боловсруулж экспортод гаргахаа жил бүр шийдэж байх болно.
Мөн хонь, ямааны мах ямар нэгэн хяналтгүйгээр экспортод гарч байсан. Тиймээс цаашид эрүүл ахуйн шаардлагыг өндөрсгөхийн зэрэгцээ квоттой болгоно. Ер нь мах экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгж дотоодын зах зээлдээ тодорхой хэмжээний мах нийлүүлэх үүрэг хүлээдэг болно. Тодруулбал, экспортод гаргах махныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд нийлүүлнэ. Үүний дагуу дүрэм журамдаа өөрчлөлт оруулна. Үүнээс гадна нөөцийн махныхаа хэмжээг нэмэгдүүлж ирэх онд хамгийн багадаа 15 мянган тонн мах нөөцөлнө.
Гурилын асуудлыг мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Одоогийн байдлаар гурилын үйлдвэрүүдэд нийтдээ 100 гаруй мянган тонн гурил үйлдвэрлэх түүхий эд хадгалагдаж байна. Шинэ ургацтай залгах хүртэл гурилынхаа хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой гэж үзсэн. Үнэ ханшийн хувьд ч тогтвортой байхаар байна. Дээд гурилын үнэ өнгөрсөн онтой харьцуулахад 28 төгрөгөөр нэмэгдсэн, нэгдүгээр гурилын үнэ буурсан байдалтай байна.
Төмс, хүнсний ногооны хэрэглээтэй холбоотой асуудлыг ч хэлэлцсэн. Өнгөрсөн онд төмснийхөө хэрэглээг 100 хувь, хүнсний ногооныхоо хэрэглээг 47 хувь хангах хэмжээний ургац авсан. Хүнсний ногооны хангамж, үнэ тогтвортой байхаар байна” гэлээ.
More Stories
Малайзын мафиас айгаад Монгол хүний амь нас өнчин ишигнээс ч үнэ цэнэгүй болох ёсгүй
2006 онд Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш даруй 20 жил...
Nividia компани болон түүний гүйцэтгэх захирал Женсен Хуаныг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өглөө
Мягмар гарагт дэлхийн технологийн салбарын томоохон зүтгэлтэн Женсен Хуан бас нэг шинэ асуудалтай тулгарлаа. Түүнийг болон түүний удирддаг Nvidia компанийг...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
