Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг 950 гаруй аж ахуйн нэгж, хоршоо 16.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж 5 дугаар сарын цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэллээ.
Тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой.
05 дугаар сарын 21–ны байдлаар улсын хэмжээгээр 156.6 мянган га–д үр тариа, үүнээс 149.4 мянган га–д улаанбуудай, 6.4 мянган га–д төмс, 1.4 мянган га–д хүнсний ногоо, 3.3 мянган га–д тэжээлийн, 15.1 мянган га–д тосны ургамал, нийтдээ 182.9 мянган га–д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай, төмс 46.5 хувь, хүнсний ногоо 16.0 хувьтай явагдаж байна.
Тариалалтын явц өнгөрсөн жилийн мөн үеэс 10 орчим хувиар доогуур байгаа нь 5 дугаар сарын дунд 10 хоногт тариалангийн ихэнх бүс нутгаар хүйтэн сэрүүн, салхи ихтэй байсантай холбоотой бөгөөд өнөөдрөөс тариалалтын ажил хэвийн эрчимтэй явагдаж байна.
Хаврын тариалалтад зориулан 241 аж ахуйн нэгж, иргэнд 10.1 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 338 аж ахуйн нэгж, иргэнд 1.4 мянган тонн шатахууныг 50 хувийн, 198 аж ахуйн нэгж, иргэнд 62 тонн ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож тариалалтын ажилд дэмжлэг үзүүлээд байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд 7.6 сая ам.долларын хөрөнгөөр газар тариалан, тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 50-165 морины хүчтэй трактор 186 ширхэг, дарш хураагч 34 ширхэг, хадлан, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 60 иж бүрдэл техникийг нийлүүлж 10 хувийн урьдчилгаатай, жилийн 2 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай зээлээр олгож байгаагийн зэрэгцээ 2.4 мянган га талбайг услах хүчин чадал бүхий 35 ширхэг усалгааны тоног төхөөрөмжийг 12 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэйгээр 15 аж ахуйн нэгж, 2 иргэнд зээлээр олгоод байна.
“Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд 9 нэр төрлийн 2.2 тонн хүнсний ногооны үр, 45 тонн төмсний супер элит үрийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хүнсний ногоо тариалагчдад үнэгүй олгож байгаагийн зэрэгцээ 32 м2 талбай бүхий 160 ширхэг нийлэг хальсан хүлэмж нийлүүлж иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр олгож байна.
“Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд 171.0 сая төгрөгийн санхүүжилтээр 15.6 мянган ширхэг бага тархацтай жимс жимсгэнийн суулгац нийлүүлэх тендер шалгаруулалтыг зарлаж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 5 дугаар сарын 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Хугацааны эхэн болон сүүлээр дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй байна.
Тиймээс цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтын ажлыг шуурхайлах арга хэмжээг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудтай хамтран зохион байгуулж байна.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
