Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр /2019.05.22/ Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Нээлттэй өдөрлөгийн үеэр авто тээвэр болон тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношлогоо гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг энэ төрлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцох юм байна. Тиймээс иргэд тэдгээр үйлчилгээг нэг дороос авах боломжтой болох юм. Мөн бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж буй талаар мэдээлэл өгнө.
Тус арга хэмжээний үеэр Тээврийн цагдаагийн албанаас:
- Автомашин, Техник багаж хэрэгслийн үзүүлэн танилцуулга
- Автомашин болон мотоцикл сонирхогчдын холбооны парад, жагсаал
- Автомашины утаа хэмжигч
- Бэлэн бус торгуулийн лавлагаа, түүний талаар мэдээлэл өгөх
- Төрийн бус байгууллагатай хамтран хугацаа дууссан, зөрчлийн оноо дууссан жолоочийн эрх сэргээх сургалтыг зохион байгуулна.
Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв:
- Хаясан, гээсэн жолооны үнэмлэх олгох
- Жолооны үнэмлэхний үзэсгэлэн гаргах
- Цагдаагийн Сүлд чуулгын урлагын тоглолт
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар:
- Алба хаагчдын гардан тулааны үзүүлэх тоглолт
Авто тээврийн үндэсний төв:
- Тээврийн хэрэгслийн явуулын оношлогоо
- Тээврийн хэрэгслийн бүртгэл
- Тээврийн хэрэгслийн лавлагаа
- Мэргэшсэн жолооны үнэмлэхний талаар мэдээ мэдээлэл өгөх
Албан журмын даатгагчдын холбоо:
- Тээврийн хэрэгслийн даатгал
- Жолочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ
Нохойн сургалтын төв:
- Албаны нохойн үзүүлэх тоглолт болно
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...