АН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ТУВААН: – Тавдугаар сарын 17-нд 19:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан цочирдом хэрэг боллоо. Гадны нөлөөтэйгөөр амиа алдсан байж болзошгүй байна. Өнгөрсөн онд гадаад улсад иж бүрэн шинжилгээ хийлгэхэд эрүүл гэсэн хариу гарсан байдаг. АН-ын дэд дарга хүн ажлаа хийж явахдаа учир битүүлгээр амь насаа алдсанд Ардчилсан нам үйл явдлын жинхэнэ учрыг олохын төлөө хүлээлтийн байдалтай байна.
Цагдаагийн байгууллагаас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн амь насаа алдсантай холбоотойгоор үнэн мөнийг нэн даруй олно гэдэгт итгэж байна.
Сүүлийн үед талийгаачтай холбоотой буруу ташаа мэдээлэл сошиалаар тараах, гүтгэх зэрэг монгол хүнд баймааргүй зүйлсийг тарааж байгаад харамсч байна.
Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Х.ТЭМҮҮЖИН: ӨНДРӨӨС УНАСАН БАЙДАЛТАЙ ИХ ХЭМЖЭЭНИЙ ГЭМТЭЛ АВЧ НАС БАРСАН ГЭХ УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРСАН
АН-ЫН ДЭД ДАРГА Х.ТЭМҮҮЖИН: Төрийн ордонд 2-3 камер байгаагаас өөр камер алга. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна. Цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл хийгээгүй байхад зүрх нь хаагдсан гэх мэтээр янз бүрийн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хурдтай тархаж байна.
Үйл явдал шатны ойр болоогүй. Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан.
Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй. Гадна талын үзлэг, задлан шинжилгээний хариу эхнээсээ урьдчилсан байдлаар гарч, их хэмжээний гэмтлийн улмаас нас барсан байж болзошгүй гэж байгаа.
18:20 орчим цагт авто раллигийн хуралдаан тарсан. 18:30 цагт хуралдааны танхимаас гарсан гэж байгаа. 18:30 цагийн орчимд Дэлгэрмаа даргатай утсаар ярьсан байсан.
УИХ-ын чуулганы танхимын камерт баруун тийш алхаж явсан дүрс үлдсэн байсан.
19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57-д цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.
Шүүхийн шинжилгээний хариу бүрэн гараагүй бөгөөд химийн шинжилгээний хариу гэхэд 14-21 хоногийн дараа гарна. Харин задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр маш их хэмжээний гэмтэл авснаас амиа алдсан гэдэг дүгнэлтүүд гарч эхэлж байна.
Төрийн ордны гурван давхрын бичлэгт бичигдсэнээс хойш 20 минутын хугацаанд хаана, хэнтэй уулзсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа ч эхний байдлаар МАН-ын нэг гишүүний өрөөнд уулзаад гарсан гэсэн мэдээлэл байна гэж тэрбээр ярилаа.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
