Армиас 12-38 сая төгрөгийн цалин авчихдаг азтай генералууд хэний найз байв. Арай л тусгай хангамж биш гэж үү. Тэгвэл тусгай хангамж эдэлсэн азтай генералууд нууж даравч ил болж, булсан булхай нь олонд гарч ирсэн байна. Зэвсэгт хүчний жанжин штабын нөлөө бүхий генералуудад холбогдох их хэмжээний гэж хэлж болохоор асуудал яригдаж эхэллээ. Учир нь тус байгууллагын удирдлагын шатанд ажиллаж байсан болон эдүгээ ч ажиллаж буй нэр бүхий генералууд 12-38 сая төгрөгийг цалин нэрээр хувьдаа “завшсан” нь илэрсэн байна.

Мэдээж, энэ хэмжээний мөнгийг шууд халаасалчихаж болохгүй. Тиймээс тухайн үед нь Жанжин штабын даргаар ажиллаж байсан нөлөө бүхий генералын тусламжтайгаар аль хэдийнэ явсан албанаасаа “сул цалин” цохиж байсан аж. Сул цалинд хамрагдсан генералуудыг Зэвсэгт хүчин жанжин штабын дарга асан, дэслэгч генерал Ц.Бямбажав 12 сая төгрөг, бригадын генерал Л.Онцгойбаяр 38 сая төгрөгийн “халамж” хүртсэнээр тэргүүлж яваа гэнэ. Эрхэм генералуудыг энэхүү цалинг, хэрхэн яаж, хэний тусламжаар хүртсэн хийгээд бусад асуудлыг бид эргэн мэдээлэл болно…
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
