Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар мэдээлэл хийж байна.
Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг:
Нийслэлийн ЕБС-д хамран сургах тойргийг Нийслэлийн Боловсролын газрын даргын А44 тушаалаар баталсны дагуу бүртгэлийг хийж байна.
Нэгдүгээр ангийн элсэлтийг тавдугаар сарын 13-27-нд зохион байгуулна.
Энэ жил зургаан настай 38,232 хүүхэд элсэнэ.
Энэ жил Чингэлтэй дүүрэгт ЕБС-ийн цахим элсэлтийг зохион байгуулж байна.Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг: 2019-2020 оны нэгдүгээр ангид элсэн сурагчдын бүртгэлийг цахим хэлбэрээр явуулахаар болж байна. Үүнийг зөвхөн Чингэлтэй дүүрэгт зохион байгуулна. Ингэснээр ямар нэг бичиг баримт шаардахгүйгээр бүртгэлийг хийнэ.
Боловсролын салбарын мэдээллийн системийн хөгжүүлэлтийн багийн зөвлөх шинжээч Үнэнбат:
Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 15 сургуульд зохион байгуулж байна. Бүртгэл өчигдөр эхэлсэн бөгөөд 27-ныг дуустал үргэлжилнэ. Мөн уламжлалт байдлаар бүртгүүлж болно. Тус дүүргийн эцэг эхчүүд parent.esis.edu.mn хуудсаар зочилж, бүртгүүлсний дараа хүүхдийн мэдээллээ оруулж, сургуульдаа бүртгүүлэх хүсэлтээ явуулж болно.
БҮРТГЭЛ:
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2019 омы 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 27-ны хооронд бүртгэж. элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна.
Нэгдүгээр ангид 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ.
5 настай буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.
Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй болно.
Элсэлтийн явцын мэдээг 2019 оны 05 сарын 17.-24-нд гаргаж мэдээлнэ Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
- Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
3×4 хэмжзэтэй 1 хувь цээж зураг. шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
