Загасанд явахаар гарсан залуу сураггүй алга болжээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн “Цастын нуга” гэдэг газар усанд загас барихаар явсан залуу сураггүй алга болжээ.

Тодруулбал, эрэгтэй 47 настай Б нь 18.00 цагаас хойш гэрийнхэнтэйгээ холбоо тасарсан бөгөөд ар гэрийнхэн нь түүнийг усанд осолдсон байж магадгүй хэмээн аймгийн Онцгой байдлын газарт хандсан байна. Дуудлагын дагуу нийт 12 алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

+ There are no comments

Add yours