Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл “Яамнаас зөвшөөрөл аваад шонхор барихаар явж буй арабууд зөвхөн шонхороо бариад явахгүй байна. Хажуугаар нь аргаль, цагаан зээр гээд бусад ан амьтдыг агнаад байна. Энэ талаар баримт мэдээллийг тагнуулын байгууллагад өгөхөд “Шалгаж байна аа” л гэдэг. Эргээд ямар хариуцлага тооцсон талаар мэдээлэл огт байдаггүй.
Шонхор барих зөвшөөрөл өгөөд байгаа жинхэнэ эзэд нь мэдэгдэхгүй байна. Шонхор барих тухай нууц тогтоолоор сүүлийн хоёр жилд Монголоос олон зуун шонхор хил давуулсан. Шонхор барих зөвшөөрлийн тоо, гаалийн мэдүүлэг дээрх тоотой зөрөөд байдаг. Барихаар ирж буй арабууд нийтийн онгоцоор ирдэггүй. Хоёр, гурван шонхор барих зорилготой гэдэг ч том том онгоцтой ирдэг. Тэр онгоцондоо хэдийг ачаад явж байгаа нь мэдэгддэггүй, надад баримт алга. Тиймээс та бүхэнд яг хэдэн шонхор гарсан талаар тоо хэмжээг мэдэхгүй байна” хэмээн ярилаа.
Нууц тогтоолтой холбоотой асуудлаар хуулийн байгууллагуудад хандсан ч зөвхөн цагдаагийн байгууллагаас энэ хэрэг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх хариу л ирсэн талаар хэвлэлийн хурал зохион байгуулагчид хэллээ.
Мөн шонхор барих тухай тогтоол нууцын зэрэглэлтэй, дугаар болон бусад мэдээлэл нь байхгүй учраас мэдээлэл хаалттай байгаад байна хэмээн учирлалаа.
Нөгөө талаас Засгийн газар 2013 оны нэгдүгээр сард тогтоол гаргаж, таван жилийн хугацаагаар хилээр эдлэг шонхор хилээр гаргах тогтоол гаргасан байсан ч үүнийгээ хүчингүй болгоогүй байх хугацаандаа нууц тогтоол гаргаж, эдлэг шонхороо хилээр гаргаж байгаа нь хууль бус. Үүний цаана том эрх мэдэлтэй хүмүүсийн ашиг сонирхол байх шиг байна хэмээн хэвлэлийн хурал зохион байгуулагчид ярилаа.
More Stories
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
