Дөрөвдүгээр сарын 26-ний өдөр 100 айлын автобусны буудлын ард эрэгтэй хүн өөрийнхөө толгойнд буудаж нас барсан хэрэг гарсан билээ. Харин өчигдөр Баян-Өлгий аймагт мөн л ангийн буугаар өөрийгөө буудсан хэрэг дахин гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын 5-ны өдөр “Буун дуу гарлаа” гэх мэдээлэл иргэнээс цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мэдээллийг шалгахад, Баян-Өлгий аймгийн Буянт суман дахь нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай Н нь өөрийгөө буудаж амь насаа хохироосон байжээ. Амь хохирогч эрэгтэй 39 настай бөгөөд өөрийн гэрт байсан “ТОЗ-8” маркийн ангийн буугаар толгойн тус газартаа буудаж нас барсан аж.
Талийгаач өөрийгөө буудах үеэрээ ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Уг харамсалтай хэргийг тус аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн мөрдөн шалгаж байгаа. Мөрдөн шалгах багийнхан шинжээч эмч байлцуулан хэргийн газраас 22 кадр зураг авч, хар өнгийн савхин хүрэм, саарал өнгийн ноосон цамц, ТОЗ-8 маркийн галт зэвсгийг хураан авч хэрэгт хавсаргажээ.
Б.Баатар
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
