ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сангийн Монгол Улс дахь салбарын суурин төлөөлөгч Нийлс Хегевиш:
Монголын сэтгүүл зүйн салбарыг хүчирхэг бөгөөд биеэ даасан байх нь хамгийн чухал.
Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын тал хувь нь өрхийн сарын дундаж орлогоор улсын дундаж хэмжээ болох 1.2 сая төгрөгт хүрэхгүй амьдарч байна. Сэтгүүлчдийн сарын дундаж цалин хөлс татварын дараах байдлаар 664 мянган төгрөг (зарим сонин хэвлэл, сайтынх 350 мянган төгрөг) байгаа нь улсын дундаж хэмжээнээс 245 мянган төгрөгөөр бага байна.
Тэгсэн хэр нь сэтгүүлчид 7 хоногт 52 цаг ажиллаж байгаа нь ердийн ажлын цаг болох 7 хоногийн 40 цагаас 12 цагаар их буюу 7 хоногт 6.5 өдөр ажиллаж байна. НД, ЭМД-ын шимтгэл төлдөггүй ажилагсдын дунд сэтгүүлч, уран бүтээлчид 75 хувь байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын талаас илүү нь нийтээр амрах өдрүүд болон амралтын өдрөөр ажиллаж, амралтаа нөхөж биеэр эдэлж чадахгүй байна. Нийтээр амрах өдрүүдэд ажиллагсдын 50 хувь нь цалингаа нөхөж авдаггүй тогтолцоо өнөөдөр бидэнд үйлчилж байна.
Цалин хөлсний тэгш бус байдлаас аваад сэтгүүлч бидний ажил байдлын талаарх, бидний өөрсдөө ч мэдэхгүй ажиллаж буй дээрх цочирдом дүр зураг нь бид хөдөлмөрлөх эрхээ хамгаалах хэрэгтэй байгааг харуулж байна. Үүний тулд ҮЭ байгуулах цаг болсныг бид хатуу ойлгох хэрэгтэй юм. Үүнийг ч ҮЭ байгуулвал хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын 54 хувь нь хамрагдахад бэлэн байна гэсэн судалгааны дүн харууллаа.
ХБНГУ-ын “Фридрих Эбертийн сан”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан удирдагч Ч.Оюунгэрэл:
Хэвлэлийн эрх чөлөө бол сэтгүүлчдийгн ажил хөдөлмөрийн нөхцөлтай салшгүй холбоотой. Бид Монгол улсад хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлье гэж бодож байгаа бол сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн нөхцлийг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Судалгаанаас үндэслэн хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын ҮЭ байгуулах сэтгүүлчдийн санаачлагын бүлгээс нийт сэтгүүлч, уран бүтээлчдэд хөдөлмөрлөх эрхээ хамгаалах ҮЭ-ийн хороодыг байгуулахыг уриалж байна. Ингэхдээ бид өөрсдөө сайн дурын үндсэн дээр ҮЭ-ийг өөрсдөө байгуулахаас биш хэн нэг нь бидний өмнөөс оролцох эрхгүй юм.
Нөгөө талаар ХМХ-ийн удирдлага, эрхлэгч, захирал, ажил олгогчдод бид сэтгүүлчид өөрсдөө ҮЭ байгуулах үйл ажиллагаанд саад тотгор болохгүйгээр дэмжин ажиллахыг мөн уриалж байна. Ингэснээр сэтгүүлчид тогтсон цалин хөлстэй, тогтвор суурьшилтай ажиллаж, ХМХ цэвэр өрсөлдөөний шугмаар ажиллаж, энэ нь Монголын хэвлэл мэдээллийн салбар урагшлахад нэг алхам хувь нэмэр болох юм гэдгийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдөр сануулан уриалж байна. Бид хамтдаа өөрсдийнхөө хөдөлмөрлөх тэгш эрхийн төлөө тэмцэцгээе. Нийгэмд үйлчлэн нийтийн төлөө явдаг сэтгүүлч бид одоо өөрсдийнхөө төлөө мөн нийгэмтэйгээ зэрэгцэн явах цаг болсон хэмээв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...