Сэтгэцэд нөлөөлдөг байж болзошгүй эмийг фэйсбүүк орчинд их хэмжээгээр зарж, борлуулж байсныг хураан авч шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, Монгол улсын хилээр хэзээ, хаана, аль улсад үйлдвэрлэсэн нь тодорхойгүй “DIZONE” гэх нэртэй эмийг их хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлж, интернет орчинд худалдан борлуулж байсан хоёр этгээдийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлжээ.
Тэд “DIZONE” гэх эмийг “Архинаас эрчимтэй, үр дүнтэй гаргана” хэмээн иргэдэд сурталчилан нэг ширхэг тус бүрийг нь 300 мянган төгрөгийн өртөгтэйгөөр зарж байжээ. Дээрх эм нь Монгол Улсад эмийн бүртгэлгүй, Мэргэжлийн хяналтын шалгалтаар ороогүй, эрүүл мэндийн зөвшөөрөлгүй байсан нь шалгалтаар тогтоогдоод байна. Одоогоор архинаас гаргах үйлчилгээтэй гэх дээрх эмийг хэдэн хүн авч хэрэглэснийг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Энэхүү эм нь урьдчилсан байдлаар хүний сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй нь батлагдаад буй бөгөөд их хэмжээгээр хадгалж зарын сайтуудаар түгээж зарж байжээ.
Сэтгэцэд өөрчлөлт оруулдаг байж болзошгүй архинаас гаргах үйлчилгээтэй эмийг элэг цэвэрлэнэ хэмээн иргэдийг хууран мэхэлж борлуулж байсан аж. Иймд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас дээрх хууль бус эмийг зарж борлуулж байсан этгээдүүдийг шалгаж, иргэдийг хохиролгүй болгохоор хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа юм байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд та бүхэн аливаа эмийн бэлдмэл, витамин, тураах эм болон гоо сайхны бүтээгдэхүүнийг цахим орчноос худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Мөн худалдан авах гэж буй бүтээгдэхүүнийхээ гарал үүслийн бичиг, Монгол улсад худалдан борлуулах зөвшөөрөл авсан эсэх, эмчийн бичиг магадалгаа байгаа эсэх, зохих шинжилгээний бичиг байгаа эсэх, албан ёсоор оруулж ирсэн эсэхийг нягталж байж худалдан авахыг зөвлөж байна. Сүүлийн жилүүдэд цахим худалдаа идэвхтэй болохын хирээр иргэдийн хууль бус эмийн хэрэглээ задгайрч, хуурамч бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсоор байна. Түүнчлэн интернет орчинд маш олон төрлийн залил ангийн төрлийн гэмт хэргүүд бүртгэгдэж байгаа учраас анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...