Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт оршин суух хаягтай 9 настай Б.Ундармаа охин гэрийнхээ гадна тоглож байгаад ор сураггүй алга болсон байдаг. Охиныг алга болсон өдрөөс нь хойш эрэн хайх ажиллааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр улсын хэмжээнд зохион байгуулсаар байгаа билээ.
Харин өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллага “Б.Ундармаа охины цогцосыг олсон тухай мэдээлэл цацаж эхэлсэн байна. Тухайн мэдээлэлд Налайх дүүргээс 11 настай охинд хутга тулган Нийслэл хотод авчирч хүчирхийлсэн гэмт хэрэгтэн Т нь цагдаагийн алба хаагчдад баригдаж, байцаалт мэдүүлэг өгөх үеэрээ “Ундармаа охиныг хүчирхийлж байх үед нас барсан учраас цогцсыг ууланд булсан гэсэн мэдүүлгийг өгсөн” хэмээн мэдээлсэн билээ.
Угтаа бол Налайх дүүргээс 11 настай охиныг хутга тулгаж, Нийслэл хот руу авчирч улмаар хүчирхийлэхийг завдаж байхад нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Дээрх цогцос олдсон гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд эцсийн байдлаар батлагдаагүй байгаа аж.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, Дээрх хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн мэдээлэл ор үндэслэлгүй. Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Б.Ундармаа гэх есөн настай охин алга болоод өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр охиныг амь насаа алдсан байдалтайгаар олдсон гэх мэдээлэл цацагдаад байна. Хэвлэлд гарсан шиг тийм гэмт хэрэг одоогоор бүртгэгдээгүй байна. Харин Б.Ундармаа охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна гэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
