Өнгөрсөн сард Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ХЗДХС Ц.Нямдорж УИХ-ын Г.Занданшатарт даргад өргөн барьсан. Гурав хоногийн дараа нээгдэх хаврын чуулганаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь.
УИХ Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2011 онд баталж байжээ. Улмаар 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нотариатын үйл ажиллагаа хамаарахгүй байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь нотариатчид тавигдах шаардлагыг тодорхойгүй болгож, улмаар хуулийн хийдэл үүсгэсэн байна. Түүнчлэн Нотариатын тухай хуулийг эрх зүйн салбарын хөгжил, шинээр батлагдан гарч байгаа бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай тул уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан гэдгийг хууль санаачлагчид онцолж буй.
Хуулийн төсөл нь зургаан зүйлтэй бөгөөд нотариатын үйл ажиллагаа эрхлэгч буюу нотариатчдад илүү өндөр шаардлага тавьсан заалтууд түлхүү нэмэгдэж, өөрчлөгдөж буй аж.
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАРАА НОТАРИАТААР БАТАЛГААЖУУЛАХ ХУУЛИЙН ЗААЛТ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ
Нэгдүгээрт:
Хамгийн эхэнд: Нийгэмд Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай өргөн баригдсан хуулийн төслөөр “Иргэний үнэмлэхний хуулбараа нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болно” гэх эргэлзээ үүсээд буй. Энэ эргэлзээг тайлахын тулд хуульд хэрхэн нэмэлт өөрчлөлт оруулсан талаар дараах зүйл заалтаас тодорхой харж болно.
| Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд: | Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд: | |
| 1 | 25 дугаар зүйл. Нотариатын үйлдлийн төрөл 25.1.9.баримт бичгийн хуулбарыггэрчлэх; | 25 дугаар зүйл. Нотариатын үйлдлийн төрөл 25.1.9 дэх заалтын “хуулбарыг”гэсний дараа “болон орчуулгыг”гэж, |
Баримт бичиг гэдэгт, “төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэсний гэрчилгээ, боловсролын диплом, сертификат, тодорхойлолт, тушаал, акт, цолны үнэмлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ … нас барсны гэрчилгээ” зэрэг төрөхөөс үхэх хүртэлх хүний хэрэглэгдэхүүн болох бүхий л бичиг хамаарна.
Өөрөөр хэлбэл ямар нэг материаллаг тээгчид агуулагдсан, зохих бүрдлүүд бүхий баримтжуулсан мэдээллийг баримт бичиг гэнэ.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар бол баримт бичгийн “хуулбарыг” нотариатаар баталгаажуулж хүчин төгөлдөр болдог байсан бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шинэчилсэн төслөөр баримт бичгүүдийн “орчуулгыг” нь ч бас нотариатаар баталгаажуулдаг болж буй юм. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “иргэний үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулахгүй болох тухай” ямар ч үг, өгүүлбэр ороогүй юм.
Хоёрдугаарт:
Шинээр нэг зүйл заалт нэмэгдсэн нь:
“221 дугаар зүйл. Хууль зүйн үргэлжилсэн сургалт
221.1.Нотариатч нь холбогдох хууль тогтоомж, журам, зааварт заасан үргэлжилсэн сургалтанд хамрагдаж, жил тутам сургалтын тогтоосон багц цаг хангана.
221.2.Үргэлжилсэн сургалт нь нотариатчийн мэдлэг, мэргэшлийн түвшин, ур чадварыг эрх зүйн онолын орчин үеийн чиг хандлага, хууль тогтоомжийн шинэчлэл, шүүн таслах ажиллагааны практик судлах шаардлагад нийцүүлэн тогтмол дээшлүүлэх, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, шударга, хараат бус үйл ажиллагааг хэвшүүлэхэд чиглэнэ.” гэх заалтуудыг нэмжээ.
Нотариатчын хуулийн боловсрол мэдлэгт илүү нарийн, хатуу шаардлага тавьжээ. Өөрөөр хэлбэл Нотариатын үйл ажиллагаа эрхлэгч нь хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх, улмаар хууль зүйн үргэлжилсэн сургалтад жил бүр хамрагдаж, тогтоосон багц цагийг хангаж байх гэсэн шаардлагыг тавьжээ.
Гуравдугаарт:
| Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд: | Нотариатын тухай хуульднэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд: | |
| 2 | 19.1.Дараах тохиолдолд нотариатчийн үйл ажиллагаа дуусгавар болсонд тооцно: 19.1.1.нас барсан; 19.1.2.Монгол Улсын харьяатаас гарсан. | 7/19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг: “19.3.Нотариатын үйл ажиллага эрхлэх насны дээд хязгаар нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн насны дээд хязгаартай адил байна.” |
-Нотариатын тусгай зөвшөөрлийг бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай адилтган “зөвшөөрөл” болгож, түүнийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг, түдгэлзүүлсэн хугацаанд сургалтын багц цагийг хангадаг байх, төрийн жинхэнэ алба хаагчийн насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болдог байх:
/Эрх бүхий нотариатч нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсантохиолдолд нотариатчийн үйл ажиллагааг дуусгавар болгодог байсан бол одоо төрийн жинхэнэ албан хаагчийн насны дээд хязгаараар ажиллах эрхийг дуусгавар болгох шинэ заалт оруулж ирсэн байна/
-Дөрөвдүгээрт:
-Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс төрийн гэрчлэх чиг үүргийг гүйцэтгэдэг, үйлчилгээний хөлс, зардлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлан мөрдүүлдэг, нотариатч өөрөө үйлчилгээний хөлс зардлаа тогтоох боломжгүй байдаг тул нотариатын үйлчилгээг нэмэгдсэн өртөг ногдох бараа, ажил үйлчилгээнд хамааруулсан зохицуулалтаас хасаж, нотариатч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.21-д заасан хэрэглэгчийн системтэй байх бөгөөд үзүүлсэн үйлчилгээ, үйлчилгээний хөлс, тээврийн зардлын хэмжээг тусгасан төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчид олгож, энэ талаарх тайлан мэдээг холбогдох байгууллагад гаргаж өгдөг байх;
Тавдугаарт:
-Нотариатчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, Нотариатчдын танхимын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хуулийн зүйл, заалтыг ойлгомжтойгоор томъёолох, нотариатын зарим төрлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах зэрэг зохицуулалтуудыг шинээр тусгажээ.
More Stories
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...
Л. Отгондорж: Баячуудын хүүхдүүд ба Хуулийн зүйчлэл”
Л. Отгондорж өмгөөлөгч хууль зүйн үүднээс задлан тайлбарлажээ. Тэрээр: Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хууль зүйн талаас нь...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....