УИХ-ын гишүүн Н.Учрал, АНУ-ын Бригим Янгийн их сургууль, Дезерет ОУ-ын байгууллагын хамтарсан “Зөв гэр” нийгмийн хариуцлагын төсөл СХД-ийн 23 дугаар хороонд хэрэгжиж эхэллээ.
Тус төслийн хүрээнд 100 айлд цахилгаан халаагууртай гэрийн иж бүрэн дулаалга хийж, 20 айлд гэр хэлбэртэй байшин барьж өгнө. Төслийн нийт өртөг нь 700 сая орчим төгрөгийн зардал гарч байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд тус зардлыг гаргаж төсөлд хамрагдах айлуудад үнэ төлбөргүй хийж өгөх юм байна. Мөн төсөл хэрэгжсэн айлуудын хувьд нүүрсэнд зарцуулж байсан зардлаас 50 хувь бага зардлаар дулаанаа шийдвэрлэх боломж бүрдэж байгаа нь технологийн шийдлийн онцлог юмаа. “Зөв гэр” төсөл нь СХД-ийн 23 дугаар хорооны 3 айлд иж бүрэн дулаалга хийж, 1 айлд гэр хэлбэртэй байшин барьж өгч туршилт хийгдсэн бөгөөд туршилт хийгдсэн айл өрхүүдийн зүгээс дулаан алдагдал нь илдэт буурсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.
Төслийн үр дүнд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны 120 өрх 600 орчим иргэн түүхий нүүрсний хэрэглээгээ зогсоож гэртээ дулаан, тохилог амьдрах нөхцөл бүрдэнэ.
Мөн УИХ-ын гишүүн Н.Учралын зүгээс агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор хэд хэдэн төслүүдийг ээлж дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн ээлжит төсөл нь уг төсөл юм байна.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
