Дөрвөн настай дагавар хүүгээ зодсон Т-г цагдан хорьжээ

Гуравдугаар сарын 13-ны өдөр ГССҮТ-д хойд аавдаа хэрцгийгээр зодуулсан дөрвөн настай хүүгийн биеийн байдал тун тааруу ирсэн байдаг. Хүүг хойц эцэг болох 27 настай Т нь ээжийг нь хөдөө явсан хойгуур гурван хоногийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Хүү ээжийгээ гэртээ ирэхэд нь гар болон мөрний хэсгээр хугарсан, нүүр, биеийн хэсгүүдэд их хэмжээний няцралтай, цус хурсан зэрэг олон гэмтэл авсан байжээ. Харин хүүгийн ээж тэр даруй ГССҮТ-д хандаснаар эл хэрэг ил болсон билээ. Бид энэ хэргийн талаар сурважлах үед хүү дөнгөж эмнэлэгт хэвтээд нэг хонож байсан юм.

Эмчлэгч эмч нарын хэлж байснаар хүүгийн биеийн байдал маш хүнд дотор эртнүүдэд их хэмжээний гэмтэлтэй, дотуур цус алдалттай хэмээж байв. Улмаар дөрвөн настай Э гэх хүү гуравдугаар сарын 18-ны өдрөөс хойш нийтдээ гурван удаагийн хүнд хагалгаанд орж биеийн байдал тогтворгүй байгаа тухай эмнэлгийн байгууллагаас мэдээллэв.

Дөрвөн настай хүүг зодсон хүүгийн хойд эцэг 27 настай Т г Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэрэг гарсаны дараахан гурван хоног цагдан хорьж байгаад батлан даалтад гаргасан хэмээн хүүгийн ээж бидэнд мэдээлж байсан билээ. Харин цагдаагийн байгууллагаас 27 настай Т-г батлан даалтад гаргаагүй, цагдан хорьж шалгаж байгаа гэсэн мэдээлэл өгч байна.

Хүүгийн ээж цагдаагийн байгууллага, хүүхдийн утас 108 төвд хандан гомдол гаргаж улмаар хэрэг шалгагдаж буй юм.

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс хүүгийн хойд аавыг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд батлан даалтанд гаргах хуулийн үндэслэлгүй аж. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлт гарч, прокурорт шилжүүлж улмаар шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх юм байна. Ингэснээр хүүгийн биед учирсан гэмтлээс хамааран нөхөн төлбөр шүүхээс гаргуулах ба хорих ял эдлүүлэх хуулийн заалттай юм.

Уг хэргийн талаар бид холбогдох цагдаагийн байгууллагаас тодруулахад, 27 настай Т-г хоёр хоног цагдан хорьж байгаад үргэлжлүүлээд Эрүүгийн хэрэг нээн шалгаж байна. Одоогоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Т нь ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа. Хүүгийн биеийн байдал муу Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хүүгийн гэрээс эд мөрийн баримт хураан авч, тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан байгаа. Одоогоор хүүгийн биеийн байдлыг харж байна. 27 настай Т –г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11,7-2 гэсэн заалтаар буруутган, хүндрүүлэх нөхцөлтэй шалгаж байна. Хүүгийн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт гарсаны дараа давхар зүйчлэн шалгах эсэхийг шийдэх юм гэв.

Хуулийн зүйл заалтыг тодруулбал,

+ There are no comments

Add yours