Түүхий нүүрсний хоригийг 24 байцаагч хянана

Нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцтай танилцаж, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын тухай танилцуулгыг сонсов.

Засгийн газрын 62 дугаар тогтоолд нийслэлд байрлах эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, мөн Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс бусад төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс худалдахыг хориглосон. Тэгвэл тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд дараах ажлууд хийгдэж байгаа аж.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлын явц болон төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гантулга танилцуулав. Тэрбээр “Төлөвлөгөөний дагуу найман чиглэлд 32 төрлийн ажил хийнэ. Дээрх ажлыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд айл өрх болон аж ахуйн нэгжийн хэрэглээний бодит судалгааг гаргаж, түүнд тулгуурлан ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна” хэмээн онцолсон юм.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурлын Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны дарга Л.Нарантуяа ажлын хүрээнд гарч буй тоон болон бусад мэдээллийг тодорхой болгох, хэрэгжсэн ажлын үр дүнг нарийвчлалтай тайлагнах зэрэг чиглэл өглөө.

+ There are no comments

Add yours