БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлал өнөөдөр өндөрлөж, тэрбээр одоо нутаг буцлаа.

Тэрбээр энэхүү уулзалтаараа МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээр хийж, БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохирсон. Мөн ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд харилцаагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэн нэг шат ахиулж, алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэхээр болсон юм.

+ There are no comments

Add yours