МАХН-ын дарга Н.Энхбаяр гуравдугаар сарын 18-ны өдөр C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо ярьсан зүйлсийнх нь төлөө түүнийг цагдаагийн байгууллагад дуудаж, дарамталсан тул мэдээлэл хийж байгаа аж.
Тэрбээр:
МАХН ард түмэнд, хэвлэл мэдээлэлд нээлттэй мэдээлдэг. “Эрдэнэт”-ийн 49%-ийн луйврын асуудлыг баримттай, эзэнтэй нь ярьснаас болж луйварт оролцсон хүмүүс эргэж худал гүжирдэж дайрах, эсвэл гэм буруугүй болж харагдахын тулд хууль шүүхийн байгууллагыг ашиглах болсон тул илчлэх нь зөв гэж үзсэн.
Хууль, шүүх тэдний гар хөл болж, биднийг хэлмэгдүүлж, манай нам руу дайрч байна гэж болгоомжилж байна.
Учир нь 2016 оны сонгуулийн санал хураах өдрийн өмнө МАХН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян 60 тэрбумын асуудлыг гаргаж ярьсныхаа төлөө гурван шатны шүүхээр явж, торгуулж, шийтгүүлж, хохирогч болсон.
“Эрдэнэт”-ийн 49%-ийн луйвар болсон талаар мэдээлэл өгсөн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар мөн л үнэнийг хэлснийхээ төлөө хохирсон. Ч.Сайханбилэг, З.Баянсэлэнгэ хоёулаа гарын үсэг зурсан тогтоолоор Ч.Сайханбилэг буруугүй үлдэж, З.Баянсэлэнгэ буруутан болсон.
С.Ламбаагийн гаргасан шийдвэрийн төлөө Ц.Оюунбаатарт ял өгөх шүүх хурал яг одоо болж байна.
Үнэнийг хэлэх тогтолцоог хааж байна.
Одоо намайг гүжирдэх гэж байна. Үнэнийг ярьсны төлөө цагдаа нь дууддаг. Цагдаа, шүүх, прокурорыг яаж ажилладгийг би сайн мэднэ. Мэдүүлэг авчихаад, “Мөрдөн байцаалт явж байгаа тул та юу ч ярьж болохгүй” гэж миний амыг үдэх гэж байна. Би тэгж амаа үдүүлэхгүй.
Үнэхээр шударга юм бол эхлээд “Эрдэнэт”-ийн 49%-аа тогтоо. Үнэхээр шударга юм бол “ждүчин” УИХ-ын гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгаад, үнэн мөнийг нь тогтоочихоод намайг дууд.
“Эрдэнэт”-ийн 51%-ийг яагаад одоо болтод цагдаагийн байгууллага шалгахгүй байгаа юм бэ. Үүнийг тухайн үед С.Баярын захиа даалгавраар хийсэн байж магадгүй гэж хардаж байгаа. 51%-ийг барьцаанд тавьснаас болж 100 гаруй сая долларын өрөнд унаад байгааг ярьсны төлөө цагдаа намайг дуудах ёсгүй.
Прокурорын байгууллагын Сагсайн тухай би ярьсан бол үнэн. Хүмүүсийн хувь заяагаар тоглож, намайг Сагсайдаж ялсан хүн. Тэр хүний бичлэг байгаа. Би өөрөө үзээгүй ч маш олон эх сурвалжаас сонссон.
Бидэнд ухрах, алдах юм байхгүй. Хамаг өмчөө булаалгасан, орон шоронд орсон, үхэхээс бусдыг үзлээ.
“Ждүчид”-ээ шалгах хэрэгтэй. УИХ-ын 40 гаруй хүн холбогдсон бол гишүүдийн 50 гаруй хувь нь ямар нэг асуудалтай болчихоод байна. Тэд шалгуулаагүй байж хууль батлах эрхтэй юу?” гэлээ.
Хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян:
Намайг 60 тэрбумын талаар анх зарлахад орчин үеийн техник ашиглаж, эвлүүлэг хийсэн байна гэж зурагтаар хүртэл баахан гаргасан. Өнөөдөр үнэнд гүйцэгдэж, ийм зүйл болсон нь тодорхой болсон. Үнэн хэлсэн хүмүүсийг дандаа гүжирддэг. Цагдаад өгч, шүүхийн үүдэнд уулзана гэж айлгадаг.
Н.Энхбаяр даргыг цагдаад дуудсан гол зорилго нь шоронд оруулж, дугарах эрхийг нь хаах гэсэн, Хэнтийд болох гэж буй нөхөн сонгуультай холбоотой гэж харж байна. МАХН-ыг сонгуульд оруулахгүй гэсэн жүжиг.
МАНАН дандаа хар тамхины хэрэгт холбогдсон прокурор, шүүгчийг ашиглаж байна. Сагсай прокурорын талаар үнэн, худал гэж ярьж байна. Бидэнд нэг ч удаа худал ярвьсан зүйл байхгүй. Зөвхөн бид мэдээд байгаа юм биш, хүмүүст өчнөөн баримт байгаа. Бичлэгийг нь би үзэж байсан. Шаардлагатай бол үзүүлж болно.
Энэ бол зөвхөн Сагсай гэдэг хүний тухай биш, тийм хүмүүсийг ашиглаад ард нь цөөхөн хэдэн хүн байгалийн баялагт эзэн суугаад байна. Бусдыг ядуу байлгах зорилготой улс төр эдийн засгийн бүлэглэл байна.
Нэгэнт хэлснийх тэр бичлэгийг маргааш та бүхэнд үзүүлье. Үндэсний мэдээллийн төвийн энэ байранд 11.00 цагт хэвлэлийн хурал зарлаад үзүүлье гэлээ.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
