Хархорин захад нүүр таньдаг камер байршуулжээ

Иргэд олноор цуглардаг зах худалдааны төвүүдэд хулгайн гэмт хэрэг ихээр гардаг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Хархорин худалдааны төвд нүүр царай таньдаг телекамерыг байршуулан ажиллаж байгаа аж.

Тус худалдааны төвд телекамер байршуулснаар гэмт хэргийн зөрчил буурна гэж албаныхан үзэж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хулгайн гэмт хэргийг илрүүлэх зорилготой тус телекамерын систем нь 15 сая төгрөгийн үнэ өртөгтэй гэв.

С.Саранзаяа

+ There are no comments

Add yours