Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авдаг болно.

Харин дээрх орнуудад албан ажлаар болон 90-ээс дээш хоногоор зорчих иргэдийн визийн мэдүүлгийн хувьд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдын адил хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ХБНГУ-ын ЭСЯ-ны цахим хуудаснаас авах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Нэг настай хүүгээ алга болсныг нэг хоногийн дараа мэджээ
Next post Хүннүгийн булшийг тоносон этгээдүүдийг баривчилжээ