Улсын ерөнхий прокуророос дээрх таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Прокуророос тэднийг хэргийн мөрдөн байцаалтад саад учруулж буй талаар мэдээлж байсан. Мөн ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн компанийг шүүхэд дуудсан гэх мэдээлэл байгаа юм.
Хаврын чуулганаар дахин таван гишүүнийг түдгэлзүүлэх хүсэлтийг ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлж хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр өглөө.
Тэрбээр энэ талаар “Яллагдагчаар татагдсан таван гишүүний асуудал шүүх рүү шилжсэн. Өөр таван гишүүний асуудал орж ирнэ. ЖДҮХС-аас зээл авсан нийт 23 гишүүний асуудал бий. Тав, таваар нь асуудлыг нь ярина. Нэг эмэгтэй гишүүн бэлэглэлийн гэрээгээр 120 сая төгрөг авсан. Надад 120 сая төгрөг бэлэглэсэн гээд гарын үсэг зурчих гээд. Мөн нэг эрэгтэй гишүүн АТГ-ын мөрдөн байцаагчийг ална, тална гэж сүрдүүлсэн гээд шившгийн хүмүүсийн асуудал орж ирнэ” гэлээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
