Байршлын хувьд Сонгинохайрхан дүүрэгт байрлах хуучин цэвэрлэх байгууламжийн орчимд шинэ барилгыг барина. Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консерциум” гүйцэтгэх юм.
Цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг гурван жилийн хугацаанд барьж дуусгах буюу 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн өртөг нь 275 сая ам.доллар. Үүний 95 хувийг Хятадын тал гаргах гэрээтэй.
Цэвэрлэх байгууламжийг Францын “Артилло” компанийн ТЭЗҮ-д тулгуурлан барьж, 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тус байгууламж ашиглалтад орсноор хоногт 250 мянган шоо метр буюу одоогийн цэвэрлэх байгууламжаас хоёр дахин илүү бохирыг цэвэршүүлэх боломжтой болно.
ТЦБ-ийн лагийг боловсруулан гаргаж авсан метан хийгээр байгууламжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангаж, цэвэршүүлсэн бохир усыг нь үйлдвэрлэлд буюу ДЦС-3, ДЦС-4-ийн хөргүүрт ашиглаад зогсохгүй зүүн бүсийн усны хэрэгцээнд ашиглана гэсэн тооцоотой байгаа аж.
Одоогийн Төв цэвэрлэх байгууламж 1964 онд байгуулагдсан байна. Энэ цагаас хойш 2003-2004, 2007-2009 онуудад Испани улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж байжээ.
“Улаанбаатар хотын төв цэвэрлэх” байгууламжийг барих төсөл”-ийн шав тавих ёслол өнөөдөр 11:40 цагт болох бөгөөд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хайми болон засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд оролцоно.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
