Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тусгай сангуудад хийсэн шалгалтын хариу цаашид авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцсэнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Сангийн яамнаас Засгийн газрын дэргэдэх дэхь Тусгай 29 санд шалгалт хийж долоог нь татан буулгахаар болжээ. Тодруулбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг санг татан буулгахаар болжээ.
Сангуудтай холбоотой хуульд өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гурван санг нэгтгэж, Авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг сайжруулахаар болжээ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Боловсролын зээлийн санд маш их диплом барьцаанд байж байдаг. Диплом нь өөрөө барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй байгаа учраас уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллана. 1997 оноос хойш 1893 хүн Засгийн газрын тэтгэлгээр гадаадад сурсан байна. 52.3 сая доллар зарцуулагдсанаас 32.7 сая нь эргэн төлөгдсөн” гэлээ.
Мөн доорх 15 санг хэвээр нь үлдээхээр шийдсэн байна.
- Нийгмийн даатгалын сан
- Нийгмийн халамжийн сан
- Ирээдүйн өв сан
- Төсвийн тогтворжуулалтын сан
- Эрүүл мэндийн даатгалын сан
- Засгийн газрын нөөц сан
- Мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих сан
- Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
- Байгаль, орчин уур амьсгалын сан
- Соёл урлагийг дэмжих сан
- Хилийн чанадад суугаа монгол иргэдэд туслах сан
- Спортыг дэмжих сан
- Шинжлэх ухаан технологийн сан
- Зэвсэгт хүчний хөгжлийн сан
- Эрүүл мэндийн сан
Бүх сангуудад нийт 14 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн байна. Тодруулбал, ямар нэгэн шийдвэр гаргахдаа мэргэжлийн холбоодыг оролцуулах, үйл ажиллагааг ил тод болгох, холбогдох бүхий л мэдээллийг Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу олон нийтэд хүргэх зэрэг үүргийг өгчээ.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нийт 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүний 47 тэрбумын зөрчил нь тендерийг зохион байгуулахтай холбоотойгоор гарчээ. 72 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтрэлттэй байгаа аж.
Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой 100 гаруй тэрбум төгрөг ийн асуудал байгаа аж. Тиймээс уг сангаас авсан зээлийг нь эргэн төлүүлнэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.
Нэг компани хэд, хэдэн сангаас зээл авсан зөрчил илэрсэн байна. Тиймээс зээлтэй компаниудын мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулахаар болжээ. Ингэвэл нэг компани олон сангаас зээл авах боломжгүй болох юм баайна. Цаашид сангуудтай холбоотой үйл ажиллагааг цэгцэлж, чангатгах шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Мөн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдгийг хориглох, төрийн албан тушаалтан зээл авдгийг болиулах зэрэг арга хэмжээг авахаар болсон гэж тэрбээр мэдэгдлээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...