Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.02.23-24/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай улирдлагын хэлтэст нийт 405 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 288 дуудлага мэдээллийг алба хаагчид хүлээн авч шалгажээ.
Ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, нийслэлд 11 хүн гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд ба тээврийн хэрэгсэлд зорчиж байх үедээ осолд өртөж гэмтэж бэртсэн байна.
Хүүхэд өртсөн ослын шалтгаан нөхцлийг үзвэл жолооч нар нь гэр бүл, үр хүүхдээ тээвэрлэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гаргаж гэмтжээ.
Тухайлбал:
- СХД-ийн нутаг 42-р сургуулийн баруун замд T.Chaser маркийн аввтомашины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гэрлийн шон мөргөж, зорчиж явсан 13 настай У, 6 настай Э, 3 настай Б нарын 3 хүүхэд гэмтсэн,
- ХУД-ийн нутаг Морингийн давааны замд T.Pruis маркийн автомашины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож, зорчиж явсан 41 настай Ө, 5 настай А, 6 настай А нарын 3 хүн гэмтсэн ослууд бүртгэгдсэн байна.
Манай улсын хэмжээнд хүүхэд аюулгүй тээвэрлэлт болон хамгаалалтын суудлын хэрэглээ 10 хүрэхгүй хувьтай гэсэн судалгаа байна. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаа болон хүнд гэмтэж байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь буруу тээвэрлэлт, автомашин дах хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалж байна.
Нөхцөл байдлын мэдээллээс үзэхэд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 3 нь явган зорчигч мөргөсөн, 10 нь мөргөлдөх, 1 нь үл хөдлөх зүйл мөргөх, 1 нь онхолдох хэлбэрээр гарсан осол байх бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд гаргасан жолооч 2, явган зорчигч 1 бүртгэгдэв.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нийт 132 зөрчлийг хүлээн авч хуулийн дагуу шалгаж шийдвэрлэжээ.
Б.Баатар
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Монгол Улсад 2026 оны долоодугаар сарын 22-27-ний өдрүүдэд болсон тус олимпиадад 32 орны 600 гаруй сурагч, зочид зэрэг 1100 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн юм
Ерөнхий сайд Н.Учрал MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулах эрх авч, өндөр амжилт үзүүлсэн...
