УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гомбожавын Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг 95.2 хувиар дэмжлээ. УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатарт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тамгыг нь гардуулж өглөө.
Г.Занданшатар: Шударга ёс дээр нэгдсэн эв санааны нэгдлийг эрхэмлэн ажиллана
УИХ-ын даргаар томилогдсонтой холбогдуулан Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр “Энэ их итгэл найдварыг өндөр үүрэг, их хариуцлага гэж хүлээн авч байна. УИХ-ын гишүүд ээ, бидэнд итгэл хүлээлгэж сонгосон сонгогчид оо, төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулж эрхээ эдэлнэ гэж Үндсэн хуульд тусгасан. Та бид Үндсэн хуулийн зарчмыг дагаж мөрдөж, төрийн элч төлөөлөл байх үүргээ биелүүлэх учиртай. Бид ард түмний хүсэмжлэлт, нийгмийн хэрэгцээт шаардлагад үндэслэж, гурван асуудлыг баримтална.Ард түмэн шударга ёсыг хүсч байна. Шударга ёс нийгмийн хэрэгцээ захиалга болж байна. Монголын төрд хууль дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо ноёлж, тэр нь шударга хэрэгжиж байж төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ. УИХ-ын даргын хувьд Шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг манлайлан ажиллана. Бид Монгол Улсын эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямарт дээгүүр тавьж ажиллах ёстой.
Чинээлэг дундаж давхрагыг дэмжсэн нийгмийг цогцлоон бүтээх нь Үндсэн хуулийн зорилт мөн. Ардчилсан Монгол Улсын төлөө хүчээ нэгтгэхийг уриалж байна. Төр түвшин түмэн амгалан байх болтугай” гэлээ.
Хуралдааны үеэр гишүүд түүнд амжилт хүсч үг хэлэхийн зэрэгцээ намын хагарлын дараа УИХ-ын даргаар ажиллах учир гишүүдийг эв, нэгдэлтэй байлгах чиглэлд илүү анхаарч ажиллахыг хүсч байсан юм.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
