Умард туйлын хүйтэн агаарын урсгал ойрын өдрүүдэд Канад, АНУ-ыг нөмөрснөөс түүхэнд байгаагүй их хүйтэн болж байна.
Канадыг дайран гарсан хүйтэн агаар одоо АНУ-ын дундад өрнөдийг нөмөрч, удахгүй зүүн эрэгт хүрэх ажээ.
Үүний улмаас зарим бүс нутагт 30 см цас орж, агаарын температур Цельсийн -23-аас -40 хэмийн хооронд хэлбэлзэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон их цасны улмаас хоёр хүний амь үрэгдсэн тухай мэдээлжээ. Өнөөдөр буюу Лхагва гарагт хамгийн хүйтэн өдөр болох тул албан байгууллагууд, сургуулиуд хаалгаа барьж, агаарын нислэгүүд цуцлагджээ.
Америкийн гурав дахь том хот болох Чикагод Антарктидын зарим хэсгээс ч илүү хүйтрэхийг анхааруулсан байна.
Иллиноис, Мичиган, Уисконсин зэрэг мужуудад онц байдал зарлаж, иргэдийг ажилдаа явалгүй гэртээ байхыг зөвлөжээ.
Чикаго даяар 160 дулаацах байр нээсэн байна. Энэ хотод агаарын температур Цельсийн -27 хэм хүрч, хүйтрэлтийн дээд амжилт тогтоох ч салхины улмаас -40, -50 хэмийн хүйтэн мэт мэдрэмж төрүүлэхийг анхааруулжээ.
Бүс нутгийнхаа агаарын тээврийн гол зангилаа болдог Чикагод 400 орчим нислэг цуцлагдсан байна. Хэвийн үед Умард туйлын атмосферт түгжигдэж байдаг агаарын хүйтэн урсгал өөр бүс нутгууд руу шилжсэн нь цаг уурын дулааралтай холбоотой гэж эрдэмтэд тайлбарлаж байна.
Харин цаг уурын дулааралд итгэдэггүй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Цаг уурын дулаарал нь хааччихваа? Түргэн эргээд ирээч, бидэнд чи хэрэгтэй байна” хэмээн твиттер хуудсандаа хошигнон бичжээ.
Эх сурвалж: AFP
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...