Аймгуудаас манай аймаг сүүл мушгисан мэдээ амралтын өдрөөр сошиалын жижиг “давалгаа” байв. Зарим нь ардаа аймагтаа байгаад баярлаж байна хэмээн шоолж ч байх шиг… Харин алтайн Засаг ноёд болон суудал сандлын дайнд цаг үргэлж завгүй байдаг эрхтэн дархтан эвэртэн туурайтнууд энэ мэдээг тоож байгаа царай алга… Торгон дээл, булган малгайтай инээд алдсан тарган цатгалан нөхдүүд жийп хөлөглөн сумдын аварга малчдаар давхиж, дайлуулж цайлуулж байгаа зургаараа “давалгаалах” маягтай хариу барьж ч байх шиг…
Би Говь-Алтай аймгийн уугуул… Нутгаасаа гараад олон жил болж байгаа ч нутгийнхаа тухай сайн мэдээнд сэтгэл баясч, муу мэдээнд сэтгэл зовонгуйрч явдаг нэгэн. Харин сэтгүүлчээр ажилласан энэ хугацаанд алтайгаас бусад аймгуудад томилолтоор ажилласан, зарим аймагт бүр сард 2 ч очиж байсан байдаг…
Тиймээс, өнгөрсөн зуны амралтаар нутгаа зорьсон юм. Бараг 20 жилийн дараа нутгаа зорьсон хэрэг. Олон жилийн дараа очиж байгаа учир төрсөн нутагтаа очоод сэтгэл тэнийж, сайхан байсан ч хөгжилгүй хоцрогдсон хөдөө буйдхан сумын төв шиг аймгаа хараад сэтгэлдээ өмөрч байсаан…
Зуны дэлгэр цаг хэдий ч гангийн наранд улайссан, газар өнгөлөх чийггүй, царцаа гүрвэл нь хүртэл дайжсан мэт эзэнгүй тал, эл хуль говь, загвар муутай шавааралдсан байшингууд, 20 жилийн л өмнө байсан орог саарал, гудамжнууд, огт өөрчлөгдөөгүй аймгийн, сумын төвүүд…
Ядаж хэрэглээний халуун ус ч байхгүй, орон сууцнууд… Хөдөө нутгийнхан ч ялгаагүй, ган гачигтай учир хур бороо тааруухан болохоор тэр үү, царай дарсан бараан өнгөтэй хүмүүс, ирэх хаврын зуднаас сэрэмжлээд эх малаа хээлтүүлээгүй учир зуны дэлгэр цагт арчаатайхан айл нь цайны сүүтэй, ажил муутай нь хар цай, хатсан боорцогтой …
Цагаан идээ нүдний гэм адил… нэг л тийм ам муутайхан хүмүүс ажил муутайхан харагдах… атлаа нэг л их наадам хэсч, жаргалтай дүр эсгэсэн хүмүүс…
Зуны дэлгэр цагт цагаан тоосоороо эргэсэн ногоон өнгөгүй цагаан хярд өдөр өнжихгүй шахам болох овооны найр, багийн наадам хэсч, тэжээлийн морьдоо уралдуулсан нөхрөө дагасан малчин бүсгүйчүүд хятад зүгийн өнгөөр зодож, чанараа алдсан зүс муутай, хувцас хунар, хүүхдийн тоглоомхон зарсан цаасан хайрцаг сандайлж, аймаг, цэрэг, сумын цолтой бүдүүн залуучууд нь бөх барилдаж, таахалзсан…
Яг үнэндээ, манай аймгийн бусдад нүд хужирлах ганц том зүйл болох Тайширын усан цахилгаан станцын бүтээн байгуулалт мөн хэдий ч тийшээ очих зам гэж там…
Хамгийн харамсалтай нь зэргэлдээ хоёр аймагт амьдрал шаал өөр байсан… хөгжил ч тэр хүмүүсийн амьдрал, ажил ч тэр, бас зам нь бүүр өөр, илүү сайхан ч гэхээр …
Х.Ган- Ялалт
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
