УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар УИХ-ын даргын өрөөний үүдэнд мэдээлэл хийх гэж байна.
УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Үүнтэй холбогдуулан нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барьж байгаа билээ. Дээрх таван гишүүн яг одоо тогтоолын төслөө өргөн барихаар УИХ-ын даргын өрөөнд ороод байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Нэр бүхий 39 гишүүн тогтоолын төслийг өргөн барилаа. З.Нарантуяа гишүүн орон нутагт ажиллаж байгаа. Үдээс хойш ирээд өөрөө албан бичгээ өгнө. Ингээд 40 гишүүн болж байна.
Сая УИХ-ын даргатай уулзахад ирэх Мягмар гараг хүртэл хойшлуулах шаардлагатай гэж байна. Уг нь нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр хуулийг баталсан. Одоо Чуулганы хуралдаанд ороод бид горимын санал гаргана. Заавал Мягмар гарагийг хүлээх шаардлагагүй. Шаардлагатай бол Баасан гарагийн чуулганыг бойкотолно” гээд УИХ-ын чуулганы танхим руу орлоо.
УИХ-ын чуулганы хуралдаанаас гарч ирээд дахин мэдээлэл хийхээ Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
