Монгол Улсын хэмжээнд арван аймагт томуугийн халдвар өндөр байгаа учраас сурагчдын амралтыг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргаад байна. Тодруулбал, арван аймгийн Боловсролын хэлтэс, Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ сарын 21-нд хичээллэж эхлэх байсан орон нутгийн сурагчдын амралтыг хоёрдугаар сарын 4-н хүртэл сунгажээ.
Энэ хугацаанд хүүхдийн сурлагын хоцрогдлыг нөхөх үүргийг аймгийн Боловсролын хэлтсүүд хариуцах юм байна. БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Тухайн аймгийн мэргэжлийн арга зүйч нар арга зүйгээр хангана. Ингэснээр энэ агуулгыг ингэж нөхнө, бие даалтаар хийнэ гээд бүхий л нарийвчилсан заавар, зөвлөгөө өгнө. Уг ажлыг ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд гардан зохион байгуулна” гэдэг тайлбар өгсөн аж.
Цаашдаа үүргийнхээ дагуу сурагчдын амралтыг түр хугацаагаар хойшлуулах хүсэлт ирвэл нэн даруй шийдвэрлэхэд салбарын яамнаас бэлэн байгаагаа хэллээ. Зөвхөн хүүхдүүд гэлтгүй нийт иргэдийн дунд томуу болон H1N1 вирусын халдвар авах эрсдэл нэмэгдэж байгаа учраас өдөр тутамдаа амин дэмтэй хүнс хэрэглэж, шингэн зүйл сайтар ууж, дасгал хөдөлгөөн хийж хэвшихийг сануулж байна.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
