Монгол Улсад халдашгүй эрхийн хүрээ өргөн байгаа нь халдашгүй эрхтэй албан тушаалтнуудын тооны хувьд, мөн тухайн албан тушаалыг дагалдаж ирэх эрх ямбын хувьд авлигын зөрчлийг яллахад хүндрэл учруулж байгаа тухай OECD-ийн 2015 онд Монголд хийсэн авлигын үнэлгээнд дурдаж байжээ.
Өөрөөр хэлбэл, хэн нэгэн төрийн өндөр албан тушаалтны халдашгүй байдал нь авлигын хэргийг илрүүлэхэд саад учруулдаг учраас олон улсын байгууллагуудаас халдашгүй байдал тогтоохоос татгалзахыг уриалж буй.
Үүний нэг жишээг бид өнгөрсөн долоо хоногт харлаа. Улс Ерөнхий Прокуророос ЖДҮХС-ийн хэрэгт холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдэглзүүлж шалгах санал гаргасан ч УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэнээр УИХ-ын дараа дараагийн шатны бүтцээс тэднийг хамгаалж авч үлдээд байна.
Тус шийдвэртэй холбогдуулан шударга ёсыг хүсэмжилж буй иргэдийн зүгээс УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн болох энэ парламентийн хамгийн ахмад, туршлагатай гишүүд гэгдэх Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ч.Улаан, Ө.Энхтүвшин нарыг шүүмжилсээр байгаа юм.
OECD-ийн тайланд “Халдашгүй эрх эдэлдэг албан тушаалтнуудын халдашгүй байдлыг цуцлах үр дүнтэй журам байхгүй бөгөөд халдашгүй байдлыг цуцлах эрх бүхий байгууллагууд аливаа хүсэлт, өргөдөлд өөрийн дур зоргоор шийдвэрлэдэг. Халдашгүй эрх нь аливаа нөхцөл байдлаас хамаарч цуцлагдах, хэвээр үлдэх чадвар муутай.
Иймээс Монгол Улсад авлигыг шалгаж, яллахад халдашгүй эрхийн зохицуулалт ихээхэн саад болж байна. Цөөн хэдхэн дээд түвшний авлигын хэргийг шалгасан байгаа нь магадгүй үүнтэй холбоотой байх. Өргөн хүрээний халдашгүй эрх нь шударга ял шийтгэл оноож чадахгүй байдал авчирдаг бөгөөд энэ нь хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагааг муутгадаг. Эдгээрийг даруй өөрчилж олон улсын стандарт, сайн туршлагад нийцүүлэх нь зүйтэй” хэмээжээ.
“ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ БАТЛАГДВАЛ АТГ-ААР ШАЛГАГДАЖ БУЙ ИХЭНХ ХЭРЭГ ЦУЦЛАГДАНА”
Түүнчлэн “Өршөөлийн хууль нь ихээхэн санаа зовоосон зүйл болоод байна. Хэрэв Өршөөлийн хууль батлагдвал, Авлигатай Тэмцэх Газраар шалгагдаж буй ихэнх авлигын хэргүүд цуцлагдана. Энэ нь авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийн хариуцлагаас зугтах гэж хийж буй үйлдэл шиг харагдаж байгаа бөгөөд ингэх нь Монголд хандлага болж байна. Энэ нь АТГ-ыг дордуулж байгаа бөгөөд холбогдох этгээдүүд үүнийг анхаарах шаардлагатай. Иймээс яллах ажиллагаанаас чөлөөлөх аливаа халдашгүй эрх олгосон, эсхүл шалгагдаж буй хэргүүдийг цуцалсан аливаа өршөөлийн хуулийг буцаах хэрэгтэй” гэж зөвлөжээ.
Монгол Улс дараах төрийн өндөр албан тушаалтнууд халдашгүй дархан эрх эдэлдэг. Үүнд:
- Ерөнхийлөгч /Үндсэн хуулийн 36 дугаар зүйл/
- Улсын Их Хурлын гишүүд /Үндсэн хуулийн 29 дүгээр зүйл/
- Засгийн газрын гишүүд буюу Сайдууд /Үндсэн хуулийн 42 дугаар зүйл/
- Дипломат төлөөлөгчид /Дипломат албаны тухай хуулийн 8 дугаар зүйл/
Тайланд “Халдашгүй дархан байх эрх нь бүхий л төрийн байгууллагаас хамгаалах бөгөөд тухайн этгээд албан үүрэгтэйгээ холбоогүйгээр амралтын өдөр гэмт хэрэг үйлдсэн байсан ч халдашгүй дархан эрх хүчинтэй байсаар байна.
Халдашгүй дархан эрхтэй этгээдийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж болох ч түүнийг байцааж, нүүрэлдүүлэн байцааж, үзлэг хийж, эсхүл өөр байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй. Мөн мөрдөн байцаагч нь өөр нотлох баримт олж, түүнийгээ халдашгүй дархан эрхийг цуцлах үндэслэл болгон ашиглаж болно” хэмээн заажээ.
Дээрх тайлангаас харахад халдашгүй дархан байх эрх нь уян хатан биш, харин хязгааргүй бүрэн эрх болж таарч байгаа юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24.7-д “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд тэрбээр Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” хэмээн заажээ.
Шударга ёсны зарчим алдагдсан гэх ойлголтыг нийгэмд өгч, авлигын зөрчлийг яллахад хүндрэл учруулж буй Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэрэгтэй юу?!
OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тухай товчхон:
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага нь форум бөгөөд уг форумаар дамжуулан улс орнууд өөрсдийн бодлогыг харьцуулж, санал солилцож, шинээр гарч ирж буй сорилуудын талаар сайн туршлагуудыг олж тогтоон, амьдралын түвшинг дээшлүүлэх
бодлого боловсруулах шийдвэр, зөвлөмжийг дэмждэг билээ.
Тус байгууллагын үндсэн зорилго нь дэлхий дахины хүмүүсийн эдийн засаг, нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх бодлогыг дэмжиж, сурталчлах явдал юм. Тус байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос авна уу: www.oecd.org.
More Stories
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
