Засгийн газрын хуралдаанаар хоёр томилгоо хэлэлцжээ. Тодруулбал, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар “Эрдэнэс-Оюутолгой” компанийн захирал асан Б.Мөнхбаатарыг томилсон байна. Тэрээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох тухай яриа гарч байсан юм. Гэвч нэрээ татаж байгаагаа мэдэгдээд байлаа.
Мөн Засгийн газрын хуралдаанаар Нэгдүгээр эмнэлгийн захирал асан Б.Бямбадоржийг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилжээ.
+ There are no comments
Add yours