Энэ сарын 31-ны өдөр Багануур дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 35 настай эрэгтэй О нь төрсөн аавыгаа хөнөөсөн хэргээр ШШГХэсгийн цагдан хорих байранд хоригдож байгаад нас барсан байна.
Тодруулбал, энэ сарын 26-ны өдөр төрсөн эцгээ зодож хөнөөсөн хэргээр хорих ангид хүргэгдээд байсан О нь элэгний хатуурал өвчин хүндэрч улмаар ил харагдах гэмтэл шархгүй эмнэлэгт хүргэгдээд нас барсан аж. Талийгаач хорих ангийн алба хаагчид яаралтай дуудлага мэдээлэл өгснөөр эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч эмчилгээ даахгүй нас баржээ. Одоогоор уг хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэсэгт хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ.
Хэргийг сануулбал, энэ сарын 26-ны өдөр О нь төрсөн аавыгаа гэртээ зодож алсан хэрэг үйлдсэн билээ. Тухайлбал, Багануур дүүргийн гуравдугаар хороонд эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг жижүүрийн бүрэлдэхүүнд ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу хэргийн газрын үзлэг хийхэд тус тоотод суух эрэгэй 75 настай Р-ийг төрсөн хүү эрэгтэй 37 настай “О” согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироосон байсан. Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт байсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй “Стандарт” /0.5л/ архины шил, 45см урттай гурилын модон элдүүр, төмөр иштэй алхыг хураан авч битүүмжлэн, эд мөрийн баримтаар түр хураан авсан юм.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
