Энэ сарын 31-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нэгдүгээр багаас хойш байрлах “Айл баян” уурхай гэх газарт автомашин засаж байгаад нас барсан байна. Хэргийг тодруулбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харъяат 27 настай эрэгтэй тус компанийн “HOWO” маркийн автомашиныг засаж байгаад тэвшинд нь дарагдан нас барсан байна. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг нээж, мөрдөн шалгаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Засгийн газар хуралдахгүй
Next post Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна