Энэ сарын 28-ны өдрийн 19:00 цагт Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн “Зайрмагтай” гэдэг газар Баянхонгор аймгийн харьяат эрэгтэй 40 настай Л нь “Самсунг” ХХК-ийн компанийн байрлалаас зүүн урд зүгт хоёр км-т байдаг иргэн О-гийнхоос согтуурсан үедээ гараад замдаа осгож нас барсан байна.
Тухайн иргэнийг сураггүй болсон тухай дуудлага, мэдээллийн дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн 20 хүн, гурван автомашин, “Самсунг” ХХК-ийн таван ажилчин, ар гэрийн дөрвөн хүн, нийт 30 хүн, таван автомашинтайгаар энэ сарын 30-ны өдрийн 16:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Сураггүй болсон гэх 40 настай Л-ийн цогцсыг нэгдүгээр сарын 1-ний өдрийн 15:00 цагт тус багийн “Зайрмагтай” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...