Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой 2019 онд тохионо.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны долдугаар сарын 210 дугаар тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан. Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулсан бөгөөд тус хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар томилогдоод ажиллаж байна.
Зохион байгуулах хорооны өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо. Ойн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх ажил, чиг үүргийн байдлыг харгалзан холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн Шадар сайдын тушаалаар дэд ажлын хэсгүүд байгуулсан. Зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дөрвөн дэд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгүүд нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлын төлөвлөгөө гаргаж, оны эхнээс ажилдаа шуурхай орохыг Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо.



Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг Монголын ард түмэн, төр засаг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэхэд түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол оршиж буйг тэрбээр тэмдэглэлээ.
Энэхүү түүхэн ойг хамтран тэмдэглэхээр Оросын талтай ярилцаж, тэд дэмжиж байгаа. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил эхлээд явж байна. Мөн Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулгын тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байгааг Шадар сайд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
More Stories
Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэх, зөвшөөрлийн...
Нөөцийн махны дугаарлалт их байна
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын хэлсэнчлэн Нийслэлийн хэмжээнд 200 тонн мах буй гэжээ. Өнөөдрөөс дүүргүүдийн тодорхой цэгүүдэд нөөцийн үхрийн мах 15000 төгрөг,...
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн хуралдаанд оролцов.
“Зуны Давос” Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Цагдаагийн байгууллагын “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” төрийн ордонд эхэллээ
Зөвлөгөөнөөр гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөгчдийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, хүний эрхийн...
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангийн УИХ-д өргөн барьсан Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл
-Төрөөс иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагаа нь "Нийгмийн орон сууц", "Хөлсний орон сууц", "Хөлслөөд өмчлөх орон сууц" гэсэн гурван төрөлтэй...
