Хүйтний улирал болж буйтай холбогдуулан улсын хэмжээнд галын аюулаас болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдлууд гарсаар байна. Засгийн газраас Нийслэлийн айл өрхүүдийн цахилгааны шөнийн тариф тэглэх шийдвэр гарснаас хойш галын аюул нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан сануулж байна. Учир нь айл өрхүүд урд хөршөөс оруулж ирсэн чанарын шаардлага хангахгүй халаагуурыг олон цагаар буюу шөнөжин залгаж хоносноор цахилгааны ачааллаа даахгүй буудах, гал гарах, цахилгааны утас шатах зэргээс үүдэж унтаж байхдаа иргэд угаартаж нас барах тохиолдол гарч байгаа юм. Мөн халаагуур дээрээ хувцас хатаахаар тавьж улмаар гал гарч гэр байшингаа шатаах тохиолдол гарч буй.
Иргэд унтаж байхдаа гэрээ дулаан байлгах гэж шөнийн цагаар халаагуур залгаж хонох тохиолдол их байна. Энэ нь гал гарч байгааг мэдэхгүй гэр бүлээрээ угаартаж нас барах аймшигт аюул руу хөтөлсөөр. Түүнчлэн иргэн өөрсдийн амины байшин гэрийн пийшин зуухны хагархай хэсгийг бөглөхгүйгээр хэт их гал түлсэнээр шаталтын үед цонолт явагдаж гал гарах шалтгаан болдог аж. Галын аюулын улмаас мянга мянган иргэд амиа алдахаас гадна эдийн засгийн асар их хохирол амссаар байгаа юм.
-АХУЙН ХҮРЭЭНИЙ ГАЛЫН АЮУЛААС БОЛЖ 33 ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ-
Энэ онд зөвхөн пийшин, зуух, яндангийн цонолтоос 850 гал гарч өнгөрсөн оныхоос даруй 22.2 хувиар их байгаа гэх үзүүлэлт гарчээ. Мөн цахилгаанаас 687 гал буюу 17.9 хувиар их байна. Харин ахуйн хүрээний гал түймрийн аюулын улмаас өнгөрсөн онд 20 хүүхэд нас барсан бол энэ онд нийт 33 хүүхэд нас барсан гэх харамсалтай тоон мэдээлэл бий.
Энэ сард гэртээ угаартаж болон шатаж нас барсан хэд хэдэн тохиолдол гарсан аж. Учир шалтгааныг судлан үзвээс, цахилгаанаа салгахгүй унтах, шөнийн цагаар халаагуур залгах, халаагуурыг ямар нэгэн эд зүйлтэй хэт ойрхон тавьж удаан залгаснаар халалт, цогшилт үүсч угаартах зэрэг шалтгаан зонхилжээ.
-ХАЛААГУУРААС ГАРАХ УТААНААС УГААРТАЖ НАС БАРЖЭЭ-
Тухайлбал, Энэ сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар багт оршин суух эхнэр, нөхөр хоёр унтаж байхдаа угаартаж нас баржээ. Хэргийн газарт цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж шалгахад халаагуурыг хананд хэтэрхий ойрхон олон цаг залгаснаар гал гарч улмаар угаартаж нас барсан аж.
Мөн энэ сарын 17-ны өдөр Ховд аймагт “Гэртээ унтаж байхдаа халаагуураас гарах хийнд угаартаж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээлийн дагуу бүрэлдэхүүн очиж шалгахад 47 настай эмэгтэй, 49 настай эрэгтэй нар нь гэртээ угаартаж нас барсан байжээ.
Энэ сарын 21-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 23 настай иргэн автомашиндаа угаартаж нас барсан гэх зэрэг тохиолдлууд бүртгэгдсээр байгаа юм.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах, халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах зэргийн чандлан биелүүлэх хэрэгтэй юм.
Мөн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Монгол Улсад 2026 оны долоодугаар сарын 22-27-ний өдрүүдэд болсон тус олимпиадад 32 орны 600 гаруй сурагч, зочид зэрэг 1100 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн юм
Ерөнхий сайд Н.Учрал MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулах эрх авч, өндөр амжилт үзүүлсэн...
