Манай улс олборлосон газрын тосоо дотооддоо боловсруулж бензин шатахууныхаа хэрэгцээний тодорхой хувийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох зорилттой ажиллаж байгаа. Энэ зорилгоор Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлээд байгаа юм.
Монгол улсын томоохон бүтээн байгуулалтад тооцогдож байгаа энэхүү газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замын дэд бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр УБТЗ сонгогдож, уг замыг хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөхөөр шамдан ажиллаж байна. Сайншандаас газрын тосны үйлдвэр хүртэлх 27 км энэ төмөр замын далангийн ажлыг үндэсний хэд хэдэн компани гүйцэтгэж байгаа бөгөөд далан, гүүр, хоолойн ажлын гүйцэтгэл одоогоор 94 хувьтай байна. УБТЗ-ын Зам засварын машинт станц, Замын 4-р ангийн замчид энэ сарын 5-ны өдрөөс төмөр зам тавих ажлаа эхлүүлж 1,5 км төмөр зам тавьжээ.
Уг замыг олон улсын стандартад бүрэн нийцсэн Р-65 зам төмөр, төмөр бетон дэр, англи улсын пандрол бэхэлгээтэй барьж байгаа юм. Далан, гүүр хоолой, төмөр зам тавих ажлаас гадна холбоо, дохиоллын систем, өртөө зөрлөг барьж байгуулах томоохон ажлыг ч УБТЗ иж бүрнээр нь хийж гүйцэтгэнэ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
