Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 2018 оны ажлаа дүгнэж, ирж байгаа оноо угтан салбарын шилдэгүүдээ тодруулах “Ган үзэг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг анх удаагаа зохион байгууллаа. Уг арга хэмжээг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэхдээ “Улиран одож буй 2018 он дөрөв дэх засаглалынхны хувьд уран бүтээлийн амжилтаар дүүрэн жил байлаа. Мэргэжлийн байгууллагын зүгээс сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудалд онцгойлон анхаарахын зэрэгцээ сургалт судалгаа, шүүмж судлал, гадаад харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ 51 жилийн түүхтэй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээ өөрийн гэсэн ордонтой болгох, хэвлэл мэдээллийн ажилтнуудаа орон сууцаар хангах асуудалд үр дүнтэй, санаачлагатай ажлууд хийсэн. Ирж байгаа 2019 оноо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцээд “Гадаад харилцаагаа өргөжүүлэх” жил болгон зарлаж байна” гэдгийг хүндэтгэлийн индэр дээрээс хэллээ.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл анх удаа 99 сая төгрөг бүхий шагналын сантай “Ган үзэг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Нийтдээ 25 номинациар шилдгүүдээ тодруулж, салбартаа манлайлагчдаа шалгаруулдаг уламжлал тогтоож байгааг хэлсэн юм. Мөн 2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын захирамжаар “Сэтгүүлч ордон” барих газрын асуудлыг шийдвэрлэж өгсөнд сэтгүүлчид талархаж байгааг Х.Мандахбаяр ерөнхийлөгч онцлон, хотын даргад хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Монгол улсад сэтгүүл зүйн салбар үүсээд 105 жил, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл байгуулагдаад 51 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд бодитоор газрын асуудлыг шийдвэрлэж, ордон барих эрхийг ямар ч хотын дарга нар олгож байгаагүй. Зөвхөн амлалт төдий явж ирсэн. Харин Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэсэнээр “1000 сэтгүүлч орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжих боломж бүрдсэн. Ирэх оны хавраас бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Тус ордон, орон сууцны хорооллыг барих барилгын компаниуд шалгарсан гэдгийг тэрбээр онцоллоо.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
