Хашааны банзаар хүний амь насыг хөнөөжээ

Энэ сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын гудамж … тоотын гадна 27 настай иргэнийг хашааны банзаар цохиж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, 27 настай иргэн Ц-г 23 настай Ч нь хашааны банзаар толгойн тус газарт цохиж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан байна.

 

Хэргийн газраас зугтсан сэжигтэн цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчилжээ. Хэргийн газрын үзлэгээр цусны дээж, гарын дардас, хашааны банз, хар өнгийн даавуун маск, саарал өнгийн цамц зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, хэрэг бүртгэл нээсэн байна. Сэжигтэн 23 настай Ч –г цагдаагийн алба хаагчид баривчлахад согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан аж. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

+ There are no comments

Add yours