Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын дарга Ц.Ням-Осор Засгийн газрыг огцруулах асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн, албан ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн. Тиймээс ч Засгийн газрыг огцруулах үндэслэлийг байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхтэй зэрэгцэн, хөшигний ард уг албан тушаал дээр хэд хэдэн хувилбар яригдсан байдаг.
Тухайлбал, Нэр бүхий УИХ-ын гишүүн өөрийн төрсөн ахаа ТӨБЗГ-ын даргаар томилуулж, Засгийн газрыг огцруулахын эсрэг кноп дарахаар ярилцсан гэх мэдээлэл ч гарсан юм. Мөн Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн нэр ч яригдсан билээ.
Улмаар өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Увс аймгийн гаралтай Х.Балсандоржийг ТӨБЗГ-ын даргаар томилуулах тохироонд хүрч, материалыг нь АТГ-д хянуулахаар илгээсэн байна. Гэвч АТГ-ын зүгээс Х.Балсандоржийг төрийн албаны зарим шаардлагыг хангахгүй байна гэж үзжээ. Мөнхүү Ц.Нямдорж сайдад хэт их албан тушаал өгч байгаа гэх үүднээс улс төрийн тохироо хийгдэж, зориуд буцаасан гэх мэдээлэл ч байгаа юм.
Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тэргүүтэй Увсын нөлөө бүхий эрхмүүдийн дэмжлэгээр Монголбанкны Хууль эрхзүйн газрын захирал Б.Ганбатыг томилохоор АТГ-д материалыг нь хянуулж эхэлсэн байна. АТГ-аас хариу ирсэн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар оруулан, томилгоог хийх юм.
ТӨБЗГ-ын даргаар томилогдохоор яригдаж буй Б.Ганбат өмнө нь Сангийн яаманд мэргэжилтнээс газрын даргын албан тушаалд нийт 18 жил ажилласан туршлагатай аж. Тэрээр Н.Баяртсайхан Монголбанкны Ерөнхийлөгч болсны дараа ЗГХЭГ-аас Монголбанк руу шилжин ажилласан нэгэн юм байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
