Ариана Гранде шинэ дуугаараа дээд амжилт тогтоов

АНУ-ын дуучин бүсгүй Ариана Грандегийн “Thank you, next” шинэ клип YouTube-д тавигдсанаасаа хойш нэг хоногийн дотор 46 сая гаруй хандалт авсан талаар “Deadline”  мэдээлэв. Түүний клип өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд тавигдсан бөгөөд одоогийн байдлаар 67 сая гаруй хандалт аваад байна. YouTube-ийн поп хөгжмийн ангилалд өмнө нь  Өмнөд Солонгосын BTS хамтлагийн дуу нэг хоногийн дотор 45.9 сая хандалт авснаараа энэхүү рекордыг эзэмшдэг байжээ. 

+ There are no comments

Add yours