Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна.
Шуурхай бүлэг өчигдөр Өвөрхангай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулав. Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдын мэдээлснээр, тус аймагт 16,087 малчин өрхөд нийт 5.7 сая толгой мал өвөлжиж байгаа.
2017 оны аравдугаар сараас 2018 оны нэгдүгээр сар хүртэл нийт нутгийг хамарсан цас 20-24 удаа орж, арваннэгдүгээр сарын 4-нд нутгийн хойд болон зүүн зүгийн нутгаар цас орж, 5-6-нд хүчтэй цасан шуурга шуурсны улмаас бэлчээр мөстөж, цасанд битүү дарагдан мал бэлчихэд хүндрэл үүссэн байна.
Одоогийн байдлаар хангай, тал хээрийн бүсийн 14 сум цагаан зудтай, говийн бүсийн 5 сумын нутгаар оторчид малтайгаа олноор нүүдэллэснээр туурайн зуд болох эрсдэл үүсч, 13 сумын 12.1 мянган мал хорогджээ.
Нийт нутгийн 95 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, цасны зузаан 25-45см, хунгарласан газар, гуу жалгандаа 90-150 см байгаа талаар мэдээллэв.
Улсын төсвийн тодотголоор өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр 432 сая төгрөгийн санхүүжилтээс сум бүрт 15.9 сая төгрөг буюу нийт 302.1 сая төгрөг олгож, үлдэгдэл 121 сая төгрөгөөр аймгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Аймгийн Онцгой комиссоос ихэнх сумдаар өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан улсын нөөцийн өвсийг хөнгөлөлттэй үнээр борлуулах, аймгийн Онцгой байдлын газрын шуурхай албаны автомашины паркийг шинэчлэх, Өлзийт, Есөнзүйл сумдын ЗДТГ-т автомашин шаардлагатай байгааг шийдвэрлэж өгөх, иргэн, аж ахуйн нэгжийн худалдан борлуулж байгаа өвсийг малчдад ноосны урамшуулалаар урьдчилан зээлээр олгох саналыг Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэгт тавилаа.
Зарим аймагт цаашид өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул мал тэвээргээ алдахаас урьтан малчдын гарт өвс тэжээл хүргэх зорилгоор улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа 8,000тн өвсийг үнэгүй, 6,500тн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан малчид, иргэдэд хуваарилах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэ дагуу Өвөрхангай аймагт 570 тн өвсийг үнэгүй, 550 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин Өвөрхангай аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцохоосоо өмнө тус аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын Засаг дарга нартай уулзаж нөхцөл байдлыг тодруулж, малчин өрхүүдээр орж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсаны үндсэн дээр өвөлжилт хүндэрсэн, цаашид хүндрэх төлөвтэй байгааг харгалзан нэмж 320 тонн өвс үнэгүй, 300 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ. Ийнхүү Өвөрхангай аймагт нийтдээ 820 тн өвс үнэгүй, 800 тн тэжээл 50 хувийн хөнгөлөлтэй үнээр олгож, энэхүү тусламжийн эхний цувааг хүлээлгэн өгчээ.
Шадар сайд өвс, тэжээлийг малтай бүх өрхөд хавтгайруулан тараалгүй, өвөлжилт хүндэрсэн 8 сумын малчдад хүргэх, ялангуяа цасанд боогдон холбоо тасарсан айл өрхөд заавал очих, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сургуульдаа явж чадахааргүй нөхцөлд орсон хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулахыг үүрэг болгосон байна. Өвөрхангай аймгийн отроор өвөлжиж байгаа 4,092 хүний дотор нярай хүүхэд 5, жирэмсэн эх 29, өндөр настан 63 байгаа юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
